Багачуудын урлан – Ээж аавтайгаа

Манай цэцэрлэг (Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэг) сар бүрийн сүүлийн долоо хоногт “Багачуудын урлан” сэдвээр урлан бүтээх үйл ажиллагаа явуулдаг.

“Багачуудын урлан”-гийн үйл ажиллагаагаар хүүхдүүд ээж аавтайгаа хамтран өнгө өнгийн гурилан зуурмаг бэлтгэн бүтээл хийдэг бөгөөд эхлээд энэхүү зуурмагыг хийх аргыг танилцуулъя.

Хэрэглэх материал: Гурил, цагаан давс, ус, өнгө оруулагч хүнсний будаг эсвэл гуаш, бага зэрэг ургамлын тос, шахаж болдог жижиг хуванцар савнууд  

Зуурмагийг бэлтгэх арга

  1. Зуурмаг хийх савандаа гурил, давс (1 аяга гурил, хагас аяга давс)-аа хийж хутгана.
  2. Жижиг саванд ус хийж, дээрээс нь будгаа хийгээд сайтар хутгана.
  3. Гурил, давстай сав руугаа будагтай усаа хийж, дээрээс нь нэг хоолны халбага ургамлын тос  нэмээд зуурна.
  4. Зуурмагаа  хуванцар савандаа хийнэ.

 

 

Цаасан дээрээ савнаас будгийг шахаж дусаагаад, хүссэн хэлбэр дүрс, зураг зурна.

 

У.Баярмаа багшийн ангийн хүүхдүүд ээж аавтайгаа урласан нь: 

 

Б.Бадамцэцэг, Б.Ууганцэцэг багшийн ангийн хүүхдүүд ээж аавтайгаа.

Үр дүн

Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтарч бүтээл хийхдээ маш их баяр баясгалантай, идэвхтэй, өөртөө итгэлтэй,  бүтээлээрээ бахархаж дахин бүтээл хийх хүсэлтэй байдаг нь бидний энэхүү  үйл  ажиллагааны үр дүн юм.

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн

 багш У.Баярмаа, Б.Бадамцэцэг