Бэлгийн хайрцаг

Ээж аав нар гарын доорх материал ашиглан хүүхэдтэйгээ хамтдаа төрөл бүрийн зүйлийг урлан бүтээх нь хүүхдийн сэтгэхүй, зохион бүтээх чадвар, түүнчлэн гар, хурууны хөдөлгөөөний эв дүй сайжрах, хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, ойртон дотносох зэрэг олон талын ач холбогдолтой.  

 

 

Хэрэглэх зүйлс:

  • Өнгийн цаас
  • Харандаа
  • Шугам
  • Гортиг
  • Хайч
  • Цавуу

Хийх аргачлал:

 

 

 

 

20х20 см-ийн хэмжээтэй хоёр өөр өнгийн цаас бэлтгэнэ.

 

 

 

 

4 талаас нь тус бүр 2 см-ын зайтай паралель зураасууд татна.

 

 

 

 

Зурааснуудаасаа дотогш 4 см-ын зайтай шугамууд татна.

 

 

 

 

Үүссэн жижиг тэгш өнцөгтүүдийн баруун дээд талд нь 2 см-ын радиустай 4 хагас тойрог зурна.

 

 

 

 

Зурагт үзүүлсэнээр хагас дугуйнуудыг үлдээгээд, бусад хэсгийг нь хайчилж авна.

 

 

 

 

Хагас дугуй дүрс тус бүрийн хажуугийн зураасын дагуу дунд талын зураас хүртэл хайчилна.

 

 

 

 

Хагас дугуй дүрстэй хэсгээ тал талаас нь дотогш нь нугална.

 

 

 

 

Хажуу талуудыг наана.  

 

 

 

Өөр өнгийн цаасаа авч, дээрх дарааллаар зурж, хайчилж, наана. Хоёр хэсгээ               хооронд нь зөрүүлж таглаж, хайрцаг бэлэн болно.  

 

Ц.Эрдэнэ

Эх сурвалж:

http://www.basteln-gestalten.de/geschenkbox-basteln