Сүлд модны чимэглэл хийх

Шинэ жилийн уур амьсгал орж байна. Багш, ээж аавууд ч мөн хүүхэдтэйгээ хамт шинэ жилийн чимэглэл урлаж, сүлд модоо чимэглэж болно. Өөрийн хийсэн зүйлс хэзээ ч үнэ цэнэтэй. Иймд бид сайтдаа сүлд модны чимэглэл урлах цуврал материал тавих болно. Та бүхэн хийгээд үзээрэй.

Хэрэглэгдэх зүйлс:

  1. Алтлаг гялгар цаас
  1. Шилэн аяга эсвэл гортиг
  2. Харандаа
  3. Хайч
  4. Цавуу
  5. Нарийн утас

 

Хийх аргачлал:

 

  1. Гялгар цаасан дээрээ 5 ширхэг дугуй дүрс (диаметр нь ойролцоогоор 7 см) зурна.

 

  1. Дугуй дүрсүүдээ хайчилж авна.

 

  1. Голоор нь нугална.

 

  1. Нугалсныхаа нэг талыг нөгөө дугуй дүрсийн хагас дугуйтай наана. Дараагийн дугуй дүрсийн хагас дугуйг түүн дээрээ наах гэх мэтээр дугуй дүрсүүдээ хооронд нь наана...

 

  1. Эхний болон хамгийн сүүлчийн хагас дугуйг наахдаа завсраар нь нарийн утасны 2 үзүүрийг оруулж наана. Ингээд чимэглэл өлгөхөд бэлэн болно.

 

  1. Чимэглэл бэлэн боллоо.

 

 

Н.Норжхорлоо

Эх сурвалж: http://www.basteln-gestalten.de/weihnachtsschmuck