Хүүхдийн тухай гайхалтай ишлэлүүд
Хүүхэд гэдэг энэ ертөнцийн хамгийн гэгээхэн ертөнц. Хүүхдийн байгаа газар үргэлжид инээд хөөр цалгиж, аз жаргал бялхаж байдаг. Тэдний ирээдүйн амьдрал, хандлага төлөвшил томчууд биднээс, энэ нийгмээс хамаардаг гэдгийг бид алхам тутамдаа санах ёстой.
Тэдний талаар алдартнууд, хүмүүсийн хэлсэн ишлэлийг хүргэж байна.
Хүүхэд бүр инээж, бүжиглэж, дуулж, сурч, амар тайван, аз жаргалтай амьдарч чадах дэлхий ертөнцийг би мөрөөддөг. Малала Юсуфзай
Хүүхдээ ухаантай хүн болгоё гэж бодож байвал үлгэр уншиж өг. Илүү ухаантай хүн болгоё гэвэл бүр их үлгэр уншиж өг. Альберт Эйнштейн
Хүүхэд өөрийнх нь үгийг сонссоны дараа таныг сонсож сурна. Жейн Нельсен
Хүүхэдтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хэзээ ч хий дэмий өнгөрдөггүй. Даун Лантеро
Хүүхдийн нүдэнд ертөнцийн долоон гайхамшиг биш долоон сая гайхамшиг харагддаг. Уолт Стрейтиф
Хүүхэд маш сайн даган дуурайгчид. Тэдэнд сайныг даган дуурайх гайхалтай боломжийг олго.
Хүүхдүүд хүн амын гуравны нэгийг эзлэх ч бидний ирээдүйг бүхэлд нь шийднэ. Хүүхдий эрүүл мэндийг дэмжих хороо 1981 он
Жижиг ч бай, том ч бай хүн л бол хүн… Доктор Сьюз
Хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд үзүүлэх сайн, муу нөлөөгөөр түүх биднийг шүүх болно. Нелсон Мандела
Хүүхдээ маргааш илүү сайн болгохын тулд өнөөдөр бид золиос гаргах хэрэгтэй А.П.Абдул Калам
Та хүүхдүүдээс маш олон зүйлийг сурч болно. Жишээ нь та хэр их тэвчээртэй вэ? Франклин П. Жонс
Томчууд бол хүүхдүүд хэмээх амьд сумыг эвшээлгэн харвадаг нум юм. Халиль Жебран
Бид хүүхдүүдэд юуг бодохыг биш, хэрхэн эргэцүүлэхийг заах ёстой. Маргарет Мид
Хүүхдэдээ бүхнийг амар хялбар болгож, амьдралд нь бүү саад бол. Роберт А. Хайнлин
Хүүхдэд шүүмжлэлээс илүү үлгэр дуурайлал хамгаас чухал. Иосеф Иоюбер
Бид хүүхдээ ирээдүйд хэн болох талаар санаа зовдог ч өнөөдөр тэр хэн бэ гэдгийг нь умартдаг. Стасия Тайчер
Улс үндэстний хамгийн чухал ажил бол бүх хүүхэд залуусыг мөрөөдөлдөө хүрэх боломжоор хангах явдал юм. Барак Обама
Хүүхэд бүрийн сонсож өсөх долоон үг: Би чамд хайртай, Чамаараа бахархаж байна, Намайг уучлаарай, Би чамайг уучилж байна, Чамайгаа сонсож байна, Энэ бол чиний үүрэг, Чи хэр их хичээнэ, төдий чинээ амжилтад хүрнэ. Шерри Кампбелл
Хүүхдээ цор ганц гэдгийг нь мэдрүүлж өсгө. Ингэснээр тэд аливаа бэрхшээлд сөхөрдөг нэгэн болохгүй. Синди Кэшман
Хүүхэд бол толь. Тэд бидний хийж буй үйлдэл, хэлсэн үг бүрийн тусгал. Пам Лео
Мэргэн хүн ч хариулж чадахгүй асуултыг хүүхэд л асуудаг.
Хүүхэд томчуудад гурван зүйл заадаг. Ямар ч шалтгаангүйгээр аз жаргалтай байх, ямар нэгэн зүйлтэй ноцолдож байнга завгүй байх, энэхүү хүсэл тэмүүлэл хаанаас ундарч байгааг олж мэдэх. Пауло Коело
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/240713