Хүүхдэд (бидэнд ч бас) сайнаар нөлөөлдөг үгс

Өдөр тутмын амьдралд хүүхдэд зөрчилдөх, урам хугарах тохиолдол гардаг. Гэхдээ тэд үүнийг даван туулж сурснаар хүчтэй хувь хүн болон төлөвшдөг. Үүнд эцэг эх хүүхдэдээ итгэл өгч, чөлөөт орон зайг олгосноор тэд зоригтой байх, бие даах, өөртэй итгэх итгэлтэй болоход нөлөөлнө. Энд хүүхдэд сайнаар мөн бидэнд ч эргээд сайнаар нөлөөлөх зарим үгсийг нийтэллээ. Та хүүхэдтэйгээ харилцахдаа эдгээр үгсээс хэрэглээд үзээрэй.  

1. Би чиний ээж/аав гэдгээрээ бахархаж байна.

2. Чи одоогоор үүнийг чадахгүй ч цаашдаа сурах болно.

3. Би чамаар бахархдаг.

4. Би чамайг гайхалтай сайн хүүхэд гэж боддог.

5. Хөөх, чи үнэхээр ухаантай шүү.

6. Би өнөөдөр чамаас суралцлаа ш дээ.

7. Чиний ... зурсан/ярьсан чинь надад таалагддаг. 

8. Юу ч хийсэн байсан би чамд хайртай.

9. Төлөвлөсөн зүйлээ амжуулна гэдэгт би чамд итгэж байна.

10. Ча алдаа гаргаж болно. Алдаа гаргахгүйгээр сурах зүйл гэж байхгүй.

11. Чамд уурласан ч гэсэн би чамд хайртай хэвээр байдаг.

12. Чи бол гайхалтай.

13. Би чамд хайртай.

14. Та нар байгаагүй бол би ч их уйтгартай байх байсан даа.

15. Хөөх, чи энэ дасгалыг их сайн хийсэн байна. Би бол хийж чадахгүй юм байна.

16. Би яг чам шиг л хүү (охин)-тэй болохыг хүсч байсан.

17. Юу ч болсон хамаагүй, би чиний төлөө л байна.

18. Чи бол мундаг ах/эгч.

19. Би чамд итгэж байна.

20. Чи бол миний гэрэл гэгээ.

 

Ашигласан материал: Béa Beste. https://www.tollabea.de/15-saetze-die-unseren-kindern-gut-tun/