Эрчилсэн цаасаар цэцэг хийх

Өргөн, нарийн цаасыг мушгиж эрчлээд сүлжих, нэхэх, уяж зангидах зэргээр урлан бүтээх үйлд ашиглаж болно. Эрчилсэн цаас нь нэлээд бөх байдаг тул бүлээн усанд угааж болдог. Үүнийг бөс даавууны будгаар будна. Эрчилсэн цаасаар цэцэг хийх нэг аргыг харуулъя. 

 

Нэг цэцгэнд хэрэглэгдэх зүйлс:

  1. Цэцгийн иш хийх ногоон өнгийн, бүдүүн эрчилсэн цаас 25 см
  2. Цэцгийн дэлбээ хийх шар өнгийн, бүдүүн эрчилсэн цаас 13 см
  3. Цэцгийн дохиур хийх цагаан өнгийн, нарийн эрчилсэн цаас 7,5 см
  4. Хайч, цавуу

 

 

1. Шар өнгийн эрчилсэн цаасаа буцааж мушгин дэлгэнэ.

 

2. Дэлгэсэн цаасаа уртааш нь 2 хуваана.

 

3. Хуваасан шар цаасаа хөндлөнгөөр нь залгаж наана.

 

4. Залгаж наасан шар цаасныхаа төгсгөлүүлийг хооронд нь давхарлаж наана. Ингэхэд хоолой маягтай харагдана. Ногоон цаасныхаа нэг талаас хэдэн см буцааж мушгин дэлгэнэ. Дохиур хийх цагаан цаасныхаа нэг үзүүрийг зангидана.

 

5. Хоолой маягтай шар цаасны нэг талын үзүүрийг юүлүүр хэлбэрт оруулан хумиж барина.  Дохиур хийх цагаан цаасаа голд нь байрлуулж наана. Ногоон цаасныхаа дэлгэсэн хэсгийн үзүүрийг зүрхэн хэлбэртэй болгож хайчилна. Энэ нь цэцгийн цоморлиг болно.

 

6. Цэцгийн дэлбээг цэцгийн цоморлиг руу хийж, бат бөх наана.

 

7. Цэцгийн дэлбээг тал тал руу тэнийлгэн татаж гадагш эргүүлнэ. 

 

Та хүүхэдтэйгээ хамтран энэхүү цэцгийг хийгээд үзээрэй.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж: http://www.deschdanja.ch/kreativ-blog/57-blumen-aus-papiergarn