Гараа угаах үгэн наадам

Орхон аймгийн цэцэрлэгийн багш С.Эрдэнэцэцэгийн хүүхдүүдийг гар угаахад нь хэлүүлж, хэрэглэж болох үгэн наадмыг танилцуулж байна. Бага насныхан аливаа үйл хөдөлгөөн хийгээд түүнийгээ үгээр илэрхийлбэл амархан тогтоодог. Үгэн наадам нь мөн хүүхдэд хэвшил дадлыг аятайхан арга замаар, сонирхолтойгоор эзэмшүүлэхэд нэн тустай. Энэхүү үгэн наадмыг тогтоосны дараа гараа хэрхэн угааж байгааг ярилцаж болно. 

 

Энэ саван бидэнд хэрэггүй болжээ

Ээдээ тун ч удаан хөөсрөнө шүү

Бас тэгээд хүүхдүүд савангуудаа андуурна

Бохир нян энэнээс л дамжина

 

Гарын шингэн саван 

Гарцаагүй бидний нөхөр шүү

Гарын хир буртгыг

Гайхалтай сайн арилгадаг юм

 

Ханцуйгаа эргүүлэхээ мартуузай 

Харж байгаад усаа гойжуулаарай 

Тохойноос урагш сайтар норгоорой 

Тохируулж шингэн савангаа дусаагаарай

 

Шингэн савангаа дусаасан бол 

Сайн үрж хөөсрүүлээрэй 

Хөөсөрсөн гараа зайлах гэж бүү яараарай 

Хурууныхаа салаануудыг сайтар үрээрэй

 

Гараа угааж дуусмагц 

Крантаа угаахаа мартуузай 

Гарынхаа хонхорт ус тогтоон 

Гоожуулж түүнийг цэвэрлээрэй

 

Гараа угааж дуусаад 

Гайгүй сайн сэгсрээрэй 

Хаттал сайн арчихгүй бол 

Хагарч хуурайшдаг юм шүү
 

Харин гараа  хатсаныг

Хацартаа  нааж шалгаарай

 

 

Admin