Дугуйгаар тоглоё

Нас: 3-5 нас

Хэрэглэгдэх материал

Машины хуучин дугуйны том, жижиг дотуур хаймар, өнгийн  даавуунууд

Хийх аргачлал

Машины  хуучин дугуйны  дотуур хаймарыг  хийлнэ. Дугуйндаа таарсан уутыг оёж  бэлтгэнэ. Уутаа угааж цэвэрлэж болохоор цахилгаантай буюу зангуутай хийнэ.  Сунадаг даавуу байвал бүр тохиромжтой. Хуучин даавууг угааж цэвэрлэн ашиглаж болно.

Тоглох хувилбарууд

-       Дугуй өнхрүүлэх

-       Түрж уралдах

-       Дугуйтайгаа  үсэрч явах

-       Дугуйг давхарлаж  тавих

-       Зөөврийн сандал болгож ашиглах

-       Дээш шидээд барьж авах

-       Дугуйгаа өнгөөр  болон том жижгээр нь ялгах

Тоглож байгаа нь

                   

      

 

              

Тоглоомын ач холбогдол

  • Тоглоомын  дүрмээ  хоорондоо ярилцана.
  • Өнгө ялгаж сурна.
  • Хүнд, хөнгөнийг ялгаж мэддэг болно.
  • Төрөл бүрийн хэрэгцээнд ашиглана.
  • Хөдөлгөөнт тоглоомын хэрэглэгдэхүүн болгон  ашиглаж  болно.

 

Орхон аймгийн Х цэцэрлэгийн багш Ө.Болормаа