Элсний талбайд ургамал ургаад болдоггүй, яах вэ?

Бид зусландаа хэдэн жилийн өмнө багачууддаа зориулан элсний талбай байгуулсан. Харин жилийн жилд л элсний талбайд ургамал ургаад байн байн зулгааж хаях ажил өрнөдөг. Үүнийг яаж шийдэх вэ?

Зусланд, хашаандаа элсний талбай хэрхэн байгуулах талаар бид өмнө нь вэбсайтдаа “Элсний талбай өөрсдөө байгуулах санаанууд” гэсэн материал нийтэлсэн. Та түүнтэй танилцана уу. Элсний талбай анх байгуулахдаа ёроолд нь гялгар цаас дэвсэх хэрэгтэй юм билээ. Мөн бор картонон хайрцгийг дэлгэж дэвсээд, элсээ хийвэл зэрлэг ургамал нэвтэлж ургадаггүй гэдэг.

 

Админ