Ямар хүнс аль эрхтэнд тустай вэ?

Та хүнсний зүйл аваад, зарим нь биеийн тодорхой хэсэг буюу эрхтэнтэй төстэй юм шиг санагдан мушилзаж байсан уу? Аль нэг эрхтэнтэй төстэй хоол хүнс хэрэглэвэл тухайн эрхтнийг эрүүл байхад тустай гэж олон хүн итгэдэг бөгөөд энэ нь үнэний талтай ажээ. Үүнийг Та дараах 10 хүнсээс харж болно.

1. Лууван нүдэнд тустай

Лууван нүдэнд тустай гэсэн эртний үг бол насанд хүрэгчдийн хүүхдүүдэд ногоо идүүлэхийн тулд хэлдэг зүйл биш юм. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд долоо хоногт хоёроос илүү удаа лууван хэрэглэснээр нүдний даралтын эрсдлийг 64%-аар бууруулдаг байна. Бета-каротиноор (β-Carotene) баялаг лууван нь алсын харааг сэргээхэд тусалдаг.

2. Хушга тархинд сайнаар нөлөөлдөг

Энэхүү жижиг амттан нь витамин Е, фолат, мелатонин, омега-3 өөх тос, антиоксидант зэрэг мэдрэлийг хамгаалдаг нэгдлүүдийг агуулдаг тул тархины эрүүл мэндийг дэмждэг. Судалгаанаас үзэхэд өндөр антиоксиданттай хушга зэрэг самар хэрэглэх нь хөгшрөлтийн үед үүсдэг стресст өртөмтгий байдлыг бууруулахын дээр танин мэдэхүйн болон хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.

3. Цагаан гаа ходоодонд сайн

Цагаан гаа нь таны дуртай Азийн хоолонд амт оруулахад зайлшгүй байх ёстой зүйл боловч ходоодонд гайхалтай ашиг тустай. Ходоод өвдөхөд хамгийн сайн эм бол нэг аяга цагаан гааны шар айраг гэдгийг бид бүгд мэднэ. Цагаан гаа нь гэдэс эвгүйрхэх, дотор муухайрах зэрэгтэй тэмцэхэд байгалийн гаралтай эм гэдгээрээ алдартай. Энэхүү гайхалтай ногоо нь хүн бүрийн хоолны дэглэмд зайлшгүй байх ёстой. Цагаан гаа нь дотор муухайралтыг намдаагаад зогсохгүй ходоодны хямралын аврагч бөгөөд ходоодны хямралтай холбоотой өвдөлтийг намдаахад тусалдаг.

4. Инжир төмсөгт хэрэгтэй

Инжир нь эслэг, витамины баялаг эх үүсвэр бөгөөд кальци, кали, манган, цайр, витамин В-6 агуулдаг. Эрүүл мэндэд маш их ач тустай. Инжир нь эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар эрэгтэй (болон эмэгтэй)-н нөхөн үржихүйг сайжруулахад тусалдаг.

5. Улаан лооль зүрхэнд сайн

Улаан лоолийг юу улаан болгодог талаар Та бодож байсан уу? Ликопен (Lycopene) хэмээх ашигтай шим тэжээлд талархаж болно. Ликопены антиоксидант үйл ажиллагаа нь бусад каротиноидуудаас илүү хүчтэй гэж үздэг бөгөөд судалгаагаар цус харвах эрсдлийг эрс бууруулдаг болохыг тогтоожээ.

6. Бөөрний шош бөөрөнд сайнаар нөлөөлдөг

Энэхүү шош нь яг бөөр шиг харагддаг бөгөөд ашиг тус нь үнэхээр гайхалтай. Бөөрний эрүүл мэндэд тустай олон тэжээллэг чанар бүхий шош нь уусдаг, уусдаггүй эслэг агуулдаг бөгөөд өөх тос багатай тул зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад тусалдаг. Бөөрний шош нь магни, калийн агуу эх үүсвэр юм. Магни, калийн дутагдал нь бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Натри, саахар, холестерин багатай бөгөөд өөх тос багатай уургийн маш сайн эх үүсвэр юм.

7. Цитрус нь хөхөнд сайн

Цитрус жимс нь хөхний хорт хавдар зэрэг хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Цитрус жимс нь β-криптоксантин (каротиноид), β-каротин, фолат, витамин С, кверцетин зэргийн эх үүсвэрийг ихээр агуулдаг.  Эдгээр эх үүсвэр нь олон төрлийн хорт хавдар, ялангуяа хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулахад ихээхэн тустай.

8. Усан үзэм уушгинд тустай

Усан үзэм нь амттай дарс хийж долоо хоногийн төгсгөлийг тэмдэглэхээс илүү их ашиг тустай. Усан үзэм нь улаан, хөх, нил ягаан өнгөтэй байдаг флавоноидууд (flavonoids)-аар баялаг бөгөөд флавоноидууд, ялангуяа антоцианинууд нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Антоцианин (anthocyanins) нь салст болон үрэвслийн шүүрэл үүсэж бий болохыг хязгаарладаг тул уушгийг тань цэвэр байлгахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

9. Амтат төмс нойр булчирхайд сайн

Үндэстай ногоо нь хэлбэр, өнгөний хувьд биеийн хэсэгтэй адилхан бөгөөд нойр булчирхайн эрүүл мэндэд маш их ач тустай байдаг. Амтат төмс нь нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, нойр булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг 50%-иар бууруулдаг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг аажмаар бууруулдагтай холбоотой юм.

10. Авокадо саванд сайнаар нөлөөлдөг

Шарсан талх дээр 12 долларын авокадо захиалахыг зөвтгөж болох зүйл. Энэ нь Та үүнийг эрүүл мэнддээ анхаарч байгаагийн илрэл. Энэхүү амтлаг шарсан талх нь эрүүл өөх тос, витамин В-6, калигаар баялаг. Энэ нь умайг сайжруулдаг жимсний хувьд тосолгооны болон эстриол (estrogen)-ийн түвшинг сайжруулж, үтрээний ханыг бэхжүүлэхэд тусалдаг ба түүгээр ч барахгүй үр тогтолтыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.

 

 

Эх сурвалж:

Техт: 10 Foods and What Body Part They’re Good For (Infographic). BY LAURENTINE TEN BOSCH.

https://www.foodmatters.com/article/10-foods-and-what-bodypart-theyre-good-infographic

Зураг: https://oraluxdental.com.au/10-foods-and-what-body-part-theyre-good-for-infographics/