Бид хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Хувийн зохион байгуулалтад суралцаж, зуршил болгож болно. Хувийн зохион байгуулалт нь ажил, амьдрал, суралцахуйн бүхий л үйлд хамааралтай. Энд Ёохен Май (Jochen Mai. 2022)-н хувийн зохион байгуулалтыг сайжруулахад нөлөөлдөг, ажил, даалгаврын гүйцэтгэлтэй холбогдох практикт өргөн хэрэглэгддэг үр дүнтэй зарим арга, техниктэй танилцана уу. 

Айзенховерын арга

Энэарга нь АНУ-ын генерал, Ерөнхийлөгч агсан Дуайт Д.Айзенховер (Dwight D.Eisenhower)-оос үүдэлтэй бөгөөд үүнийг гүйцэтгэх ажил (даалгавар)-ынэрэмбийг тогтооход хэрэглэнэ. Яаралтай байдал, ач холбогдлын координат дээр ажлууд (даалгаврууд)-ыг дөрвөн квадратад хуваана.

 Айзенховерын матриц

Ангилалаас ажлуудыг хэрхэх, ямар дарааллаар хэрэгжүүлэхийг харж болно.

  • Гүйцэтгэх: Хэрэв ажил чухал бөгөөд яаралтай бол үүнийг өөрөө даруй гүйцэтгэх хэрэгтэй.
  • Шилжүүлэх: Яаралтай боловч чухал биш ажлыг хамт олон эсвэл ажилтандаа даатгаж болно.
  • Төлөвлөх: Чухал гэхдээ төдийлөн яаралтай бус ажилд цаг товлож, дараа нь анхаарч хэрэгжүүлнэ.
  • Орхих: Яаралтай бус бас чухал бус ажлыг та мартаж болно.

ALPEN-Арга

ALPEN гэдэг ньдараах таван үг (Aufgaben-даалгавар, Laenge-урт, хэмжээ, Pufferzeit- цаг хугацааны нөөц, Entscheidungen- шийдвэр, Nachkontrolieren- хяналт)-ийн эхний үсгийг нийлүүлэн бүтээсэн үг бөгөөд үсэг бүр нь анхаарах ёстой чухал алхмыг илэрхийлнэ.

 

SMART-арга

Энэ нь зорилгоо зөв тодорхойлоход хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга юм. Энэхүү шаардлагуудын дагуу томьёолсон зорилго, ажил нь өөрийгөө удирдахад тусалж, ажил үүрэг гүйцэтгэхэд хялбар болгоно.

Товчилсон үсэг нь зорилго, ажлынхаа гол санааг санахад хэрэг болно.

Хоёр минутын дүрэм

Хэрэв та хоёр минутын дотор амжуулж болохоор ажил байвал тэр даруйд нь хий. Хойш тавих хэрэггүй.

Ингэснээр дараа нь их цаг зарцуулдаг олон жижиг ажил хуримтлагдахгүй. Мөн аль нэг ажлаа амжуулсан тул та урамтай байх болно.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

Jochen Mai. (2022). Selbstmanagement: Definition + 10 Methoden und Tipps. Karriere bibel.  https://karrierebibel.de/selbstmanagement/