Хамраа цэвэрлэе

Хүүхдэд  эзэмшүүлэх чадвар дадал

2-3 насныхан:

  • Хамрын  алчуурыг хэрэглэж сурах
  • Хамраа зөв цэвэрлэх

 4-5 насныхан:

  • Хамрын  алчуурыг зөв хэрэглэх
  • Ханиаж  найтаахдаа  ам хамраа  алчуураар хаах
  • Томуу  төст  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх цэгт  иллэг  хийж  сурах

 

Буланг  тохижуулах хэрэглэл материал

  1. Сальфетик
  2. Нойтон сальфетик
  3. Толь
  4. Хамар цэвэрлэх дараалал /зурган /
  5. Хогийн сав
  6. Ширээ
  7. Сандал
  8. Санитоль /гар ариутгагч/

Бүлгийнхээ  хоосон  талбайг  ашиглан хамар цэвэрлэх булан байгууллаа.

                 

Буланд хийх  хүүхдийн үйл ажиллагаа

Энэ ажиллагааны зургийг нийтлэлийн эхэнд үзнэ үү.                                       

Томуу төст  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх цэгт  иллэг  хийх зураглал:

Томуу төст өвчнөөс сэргийлэх дасгал                       

Хүүхдийг  “Хамраа цэвэрлэе” буланд  ажиллуулснаар гарсан  үр дүн

  • Ариун цэвэр эрүүл ахуйн дадал эзэмшүүлэхэд хүүхдэд ойр, чөлөөтэй хүрч ажиллахад дөхөмтэй
  • Хүүхэд хэний ч сануулгагүйгээр хамраа цэвэрлэж сурсан
  • Бүх бүлэгт хэрэгжих боломжтой
  • Санамж зургийг өөрсдийнх нь зургаар хийсэн

 

Орхон аймгийн Х цэцэрлэгийн багш Ө.Болормаа