Хулдаасан самбар

Зургийн хулдаасан самбар хийж, ашиглахад хүүхдүүд маань их дуртай зурцгааж байгаа.

Хэрэглэх материал:

•           90 см,  1м хэмжээтэй, цулгай, цайвар өнгийн хулдаас

•           Захыг нь эмжиж оёх тууз - 4м

•           Маркер буюу өнгө өнгийн эсгий харандаа (улаан, хөх, хар, шар)

Хийх аргачлал:

·         Хулдаасыг өнгийн туузаар эмжиж оёно.

·         Өнгө, өнгийн  маркераар хулдаасан дээрээ хүүхдэд ойр, танил, зурах, будах сонирхлыг нь өрнүүлэхүйц төрөл бүрийн эд юмсыг янз бүрийн хэмжээтэй зурна. (Мөн хүүхдүүд өөрсдөө санаачлан зурж болно)

Хулдаасан самбарын давуу тал:

         Хийхэд хялбар

         2 – 8 хүүхэд зэрэг зурах, будах боломжтой.

         Хүүхэд өөрөө авч ашиглана.

         Хүүхэд суугаа, босоо, хэвтээ ямарч нөхцөлд ашиглаж болно.

         Зурсан зүйлээ арилгаад, дахин өөр өнгөөр зурах, будах боломжтой.

         Хэрэглэгдэхгүй үед эвхэж хураадаг, зай бага эзэлнэ.

         Зөөх, өргөхөд хялбар хөнгөхөн.

Хүүхдийн хөгжилд оруулах хувь нэмэр:

•           Зурах, дүрслэх, будах хүсэл сонирхол төрүүлэх

•           Харандааг зөв барьж сурах

•           Гарын хөдөлгөөний эвсэл нь сайжрах

•           Хүрээнээс гаргалгүй будаж сурах

•           Өнгө нэрлэх, ялгах, таних

•           Баяжуулан зурж, бүтээлчээр ажиллах

 

Хүүхэд өөрөө хулдаасаа дэлгэж хэрэглэх боломжтой.  

 

 

 

Нийслэлийн СХД-ийн 101 дүгээр цэцэрлэгийн багш Н.Цэрэндолгор