Хуруун нэхээс (4-5 нас)

Хуруун нэхээс нь хүүхдийн хөгжилд олон талын ач холбогдолтой. Өнгө танина, хатуу-зөөлөн, урт-богиныг мэддэг болно,  хүүхдийн гар, хурууны булчин, авхаалж самбаа, харьцуулах чадвар хөгжихөд тустай, анхаарлаа төвлөрүүлдэг болно, хийж бүтээснээрээ бахархана.  

Хэрэглэгдэхүүн:  Бүдүүн зөөлөн ноосон утас, нэхэх аргачлалыг харуулсан үзүүлэн

Бэлтгэл ажил:   Өнгийн ноосон утас цуглуулж, түүнийгээ 1%-ийн хлорамины уусмалаар ариутгана. 

Хийх аргачлал: Хүүхэд өнгө өнгийн ноосон утаснаас аль нэгийг сонгон авна.

  1. Сонгосон утасны нэг үзүүрийг эрхий долоовор хурууны завсар хавчуулан барина. Утасныхаа урт үзүүрийг долоовор хурууны араар, дунд хурууны урдуур, ядам хурууны араар, чигчий хурууны урдуур оруулна.
  2. Буцаагаад ядам хурууны урдуур, дунд хурууны араар, долоовор хурууны урдуур орооно.
  3. Алганыхаа дотор талаар утсаа чигчий хуруунаас долоовор хурууг давуулж орооно.
  4. Хурууны дотор талд буй утсан дээгүүр чигчий хуруунд байгаа утсаа татаж давуулна.
  5. Хурууны дотор талд буй утсан дээгүүр ядам хуруунд байгаа утсаа татаж давуулна.
  6. Хурууны дотор талд буй утсан дээгүүр дунд хуруунд байгаа утсаа татаж давуулна.
  7. Хурууны дотор талд буй утсан дээгүүр долоовор хуруунд байгаа утсаа татаж давуулна.
  8. Эдгээр үйлдлээ дахин давтаж хийнэ.

 

 

 

Хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ бахархан баярлаж байлаа.  

 

 

Өөрийн хийсэн бүтээлээ харьцуулан тоглож байгаа нь

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн багш Ц.Цэндхүү