Шоргоолж
Хүүхдийн орчноо таньж мэдэх сониуч зан, хүсэл эрмэлзлийг нь идэвхжүүлэхийн тулд энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.
Зорилго
- Хүүхдэд судлах, турших хүсэл эрмэлзлийг бий болгох
- Шоргоолжны биеийн онцлог, амьдралын орчинтой танилцах
- Шоргоолжийг дүрслэн бүтээх
Хүүхдийн үйл ажиллагаа
- Хүүхдүүд элсэн чихэр, ёотонг шоргоолжны нүхэнд хийж, шоргоолжийг олноор цуглуулна.
- Цугларсан шоргоолжийг томруулдаг шилээр харж, биеийн хэсгүүд, хөдөлгөөн, орчных нь зүйлсийг судална.
- Шоргоолжны тухай мөн ойр орчинд нь юу олж харсан тухайгаа ярилцана.
- Шоргоолжийг баримлын шавраар барьж бүтээнэ.
Шоргоолжийг судалсны дараа хүүхдүүд баримлын шавраар өөрсдийн бүтээлийг урлалаа.
2014 оны 5 дугаар сарын 9
Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Ууганцэцэг