Хамраа цэвэрлэе
Хүүхдэд эзэмшүүлэх чадвар дадал
2-3 насныхан:
- Хамрын алчуурыг хэрэглэж сурах
- Хамраа зөв цэвэрлэх
4-5 насныхан:
- Хамрын алчуурыг зөв хэрэглэх
- Ханиаж найтаахдаа ам хамраа алчуураар хаах
- Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цэгт иллэг хийж сурах
Буланг тохижуулах хэрэглэл материал
- Сальфетик
- Нойтон сальфетик
- Толь
- Хамар цэвэрлэх дараалал /зурган /
- Хогийн сав
- Ширээ
- Сандал
- Санитоль /гар ариутгагч/
Бүлгийнхээ хоосон талбайг ашиглан хамар цэвэрлэх булан байгууллаа.
Буланд хийх хүүхдийн үйл ажиллагаа
Энэ ажиллагааны зургийг нийтлэлийн эхэнд үзнэ үү.
Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цэгт иллэг хийх зураглал:
Томуу төст өвчнөөс сэргийлэх дасгал
Хүүхдийг “Хамраа цэвэрлэе” буланд ажиллуулснаар гарсан үр дүн
- Ариун цэвэр эрүүл ахуйн дадал эзэмшүүлэхэд хүүхдэд ойр, чөлөөтэй хүрч ажиллахад дөхөмтэй
- Хүүхэд хэний ч сануулгагүйгээр хамраа цэвэрлэж сурсан
- Бүх бүлэгт хэрэгжих боломжтой
- Санамж зургийг өөрсдийнх нь зургаар хийсэн
Орхон аймгийн Х цэцэрлэгийн багш Ө.Болормаа