Шувууны үүр

Хүйтэн сэрүүний урь орж, бяцхан болжмор дааран, өвсөн доогуур шургалах энэ үеэр шувууны үүр хийх санаа төрлөө. Өнөөдөр хийсэн “ажилтайгаа” холбогдуулаад вебдээ энэ мэдээллийг оруулж байна.

Хэрэглэх зүйлс:

  1. 00 цаасны гол
  2. хайч
  3. өнгийн цаас
  4. цавуу
  5. скоч
  6. зүү
  7. утас
  8. модон савх  

 

Хийх аргачлал:   

Цаасныхаа хоёр хажуу талд нь дугуй дүрс зурна.

Зурсан хэсгүүдээ ухаж авна. 

 

 

 

Улаан өнгийн цаасаар ороож наана. 

 

 

 

 

Хоёр талын нүхийг гаргана.

 

 

 

 

 

 

Ногоон өнгийн цаасаар дугуй дүрс хайчилна. 

 

 

 

 

Хайчилсан дугуй дүрсээр дээвэр хийнэ.

 

 

 

 

 

Дээврийн орой хэсгээр утас сүвэлж гаргана.

Нэг үзүүрийг нь дээврийн дотор талд скочоор

бэхэлж тогтооно. 

 

 

 

 

Дээврээ их бие хэсэгтэй маш бат бэх нааж тогтооно.

 

 

 

 

 

 

 

Хоёр талын том нүхний дор жижиг нүх гаргаж,

түүндээ нарийхан савх мод хатгаж тогтооно.

 

 

 

 

www.kikisweb.de

Б.Эрдэнэ