Ижил өнгийг ол
Энэхүү тоглоомыг хүүхдийн ажиглах, өнгө таних, ялгах, харьцуулах, орон зайг баримжаалах, бие даах чадварыг хөгжүүлэхэд ашиглана. 3-4 насны хүүхдүүд тоглоно.
Хэрэглэгдэх зүйлс
20*30 хэмжээтэй 5 өнгийн хуулга, 40 см урттай, 2-3 см зузаантай хөөсөнцөр, хуванцар нарийн савх, таваг, сагс
Хийх аргачлал
ü Хөөсөнцөр дээрээ 5 тэнцүү хэсэг болгон тэмдэглэнэ.
ü Хуваасан хэсгүүдээ 5 өнгийн cавхтай ижил өнгийн хуулгаар бүрнэ.
Хуулгаар бүрж бэлэн болгосон хөөсөнцөрөө сагсанд, өнгийн савхаа аяганд хийж тавина. Хүүхэд бүрийн аяганд өнгө тус бүрээс ижил тооны савх байна.
Хувилбар: Хөөсөнцөрөө будаж болно. Мөн хэдэн ч өнгө байж болно.
Тоглох аргачилал
- Хүүхэд өнгийн савхнаас нэг нэгээр сонгож авна.
- Сонгож авсан савхаа улаан, хөх, шар, ногоон, ягаан өнгийн хөөсөнцөр суурины ижил өнгөтэй дээр нь шигтгэж байрлуулна.
- Савхаа шигтгэхдээ өнгийг нь заавал нэрлэнэ.
- Түрүүлж бүх савхаа ижил өнгийн сууринд шигтгэж дуусгасан хүүхэд хожно.
Нийслэлийн 115 дугаар цэцэрлэгийн арга зүйч Э.Сосорбарам