Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг                                                         Дайсагналд өссөн хүүхэд бусдад дайсагнаж сурдаг
Айдас, хүйдэст өссөн хүүхэд аймхай, хулчгар болдог
Цөхөрлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог

Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог
Атаа хорсолд өссөн хүүхэд атаач жөтөөч болдог
Ичгүүртэй амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг

Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж сурдаг
Хүлцэж, хатуужиж өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг
Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг
Хайр энхрийлэл дүүрэн орчинд хүүхэд хайрлаж сурдаг

Сайшаалаар дүүрэн амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
Ухаарлаар дүүрэн амьдралд хүүхэд зорилго, эрмэлзэлтэй болдог
Хамтач нөхөрсөг орчинд хүүхэд өгөөмөр, нинжин сэтгэлтэй болдог
Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг
 

Эрх тэгш орчинд хүүхэд шударга үнэнийг эрхэмлэдэг                                                            Анхаарал халамжаар дүүрэн амьдралд хүүхэд хүндэлж сурдаг
Амгалан тайван амьдралд хүүхэд өөртөө болон бусдад итгэж сурдаг
Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд амьдралын сайхныг мэдэрдэг

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг.

Dorothy Law Nolte Ph.D