Бэлгийн хайрцаг хийх

Ээж аав нар гарын доорх материал ашиглан хүүхэдтэйгээ хамтдаа төрөл бүрийн зүйлийг урлан бүтээх нь хүүхдийн сэтгэхүй, зохион бүтээх чадвар, түүнчлэн гарын жижиг булчин хөгжих, хүүхэдтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, ойртон дотносох зэрэг олон талын ач холбогдолтой. Цаасаар бэлгийн хайрцаг хийх аргачлалыг танилцуулъя.

Хэрэглэх зүйлс: Өнгийн цаас, харандаа, шугам,  гортиг, хайч, цавуу

Хийх аргачлал:

20х20 см-ийн хэмжээтэй хоёр өөр өнгийн цаас хайчилж авна.

 

4 талаас нь тус бүр 2 см-ийн зайтай параллель зураасууд татна.

 

Зурааснуудаасаа дотогш 4 см-ийн зайтай шугамууд татна.

 

Үүссэн жижиг тэгш өнцөгтүүдийн баруун дээд талд нь 2 см-ийн радиустай 4 хагас тойрог зурна.

 

Зурагт үзүүлснээр хагас дугуйнуудыг үлдээгээд, бусад хэсгийг нь хайчилж авна.

 

Хагас дугуй дүрс тус бүрийн хажуугийн зураасын дагуу хөндлөн зураас хүртэл хайчилна.

 

Хагас дугуй дүрстэй хэсгээ тал талаас нь дотогш нь нугална.

 

Хажуу талуудыг наана. 

 

Өөр өнгийн цаасаа авч, дээрх дарааллаар зурж, хайчилж, наана. Хоёр хэсгээ хооронд нь зөрүүлж таглаж, хайрцаг бэлэн болно.  

Ц.Эрдэнэ

Эх сурвалж:
http://www.basteln-gestalten.de/geschenkbox-basteln