Хүүхдийг хар цай, шар сүүний ваннд оруулах

Бага насны зарим хүүхдэд хөлрөх, толгой нь халах зэрэг рахитын шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд хүүхдийг долоо хоногт 1 удаа хар цайны ваннд оруулах нь ач тустай. Хар цайны ваннд орсноор хүүхдийн  цусан хангамж сайжирч, хөл гар дулаацна, бат бөх тайван нойрсож, ядаргаа тайлагдана. Арьсны янз бүрийн харшилтай хүүхдийг ваннд оруулахдаа хар цайндаа бага зэрэг давс, хужир хийж өгвөл маш сайн эмчилгээ болж, тууралтууд нь хатаж байсан. Хар цайны ванн, шар сүүний болон шөлний ванныг манай цэцэрлэг 2 дахь жилдээ туршин хэрэгжүүлж байна. Энэ аргыг ээж аав нар хэрэглээд үзээрэй.

 Зорилго: Хүүхдийг эрүүлжүүлж чийрэгжүүлэх, дархлааг сайжруулах  

Хэрэглэгдэх зүйлс: Сайтар идээшүүлсэн хар цай 5 л, том алчуур 1ш, хүүхэд багтах түмпэн1 ш, чих бөглөх хөвөн, бэлтгэсэн цайгаа хутгаж хийх сав (0,5 л), хүүхдээ өлгийдэж авах даавуу

Ажлын дараалал:

1.Хэрэглэгдэх зүйлсийг дэргэдээ тавина.

2. Цайны температурыг термометрээр хэмжинэ. Цайны температур 36-37 градус байна. Хэрэв термометр байхгүй бол тохойгоо хар цайнд дүрж, боломжтой эсэхийг  шалгаж  болно.

3. Хүүхдийн сэтгэл санаа тайван, уур уцааргүй байх үед нь цайны ваннанд оруулна. Өрөөний хэм 22 градус байна. Салхи чийггүй, дулаан өрөө тохиромжтой.

4.Толгойноос эхлэн нүүрийг угааж, хүүхдийн  цочроог гаргаж дасгана.

5. Хүүхдийг 10-15 минут цайнд суулгана.

6. Ар нуруу болон цээжин хэсгийг шавшина.

7. Цайг шавхарч, алчуураар  арчина.

8. Биеийг хаттал даавуунд өлгийдөнө.

9.Чийггүй болтол арчаад, унтлагын хувцас өмсүүлж, хуурай даавуунд ороож унтуулна.

 

Хүүхдийг “Шар сүүний ванн”- д оруулах

Хэрэглэгдэх зүйлс: Сайтар шүүсэн шар сүү 5-10 л,  алчуур 1 ш, түмпэн1 ш, чих бөглөх хөвөн, хутгаж хийх сав (0.5 л), өлгийдэж ороох даавуу

Шар сүүний температур нь 36-37 градус байна. Хүүхдийн сэтгэл санаа тайван амгалан үед шар сүүний ваннанд оруулна. Өрөөний хэм 22-24 градус байна. Дулаан тохилог өрөөнд хүүхдийг шар сүүнд оруулбал тохиромжтой.

Ажлын дараалал

1.Эхлэхдээ толгойноос эхлэн нүүрийг угааж хүүхдийн  цочроог гаргана.

2.Хүүхдийг 10-15 минут суулгана.

3. Хүүхдийн биеийг угааж өгнө.

4. Шар сүүг шавхарч, алчуураар  арчина.

5. Биеийг хаттал даавуунд өлгийдөнө.

6. Хуурай болсон тохиолдолд хуурай даавуунд ороож унтуулна.

Ач холбогдол

Шар сүүнд оруулснаар хүүхэд тайвширч, арьсны харшил загтнааг багасган, цусан хангамжийг сайжруулж, тэжээл өгч, суурь өвчтэй хүүхдэд эмчилгээ болдог. Нийтдээ 5-7 удаа давтвал курс эмчилгээ болно.

 

 

Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгийн “Эрүүл мэндийн баг”