Цэцэрлэгт 3 хүртэл насныхан хэрхэн хөгжих вэ?

Манай улсад хүүхдүүд 2 настайдаа цэцэрлэгт явж эхэлдэг тул багш нарт тэдэнтэй ажиллах талаар олон асуулт тулгардаг. Жишээлбэл, 2 настнуудыг  хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ насанд хүүхэд ер нь олигтой хөгжих үү? Тэдний ангийн орчин ямар байх вэ?  2 настнууд буюу 3 хүртэл насныхны дунд явуулах ажлыг хэрхэн төлөвлөх вэ? Тэдэнтэй явуулах ажлыг аль нэг сэдвийн хүрээнд төлөвлөх үү, эсвэл?

3 хүртэл насныхан бол хамгийн өөрийнхөөрөө байдаг, өхөөрдөм, дэмжиж туслаад өгвөл бусад насныхны адил бас л хурдацтай хөгждөг нөхдүүд билээ. Тэдний зарим нь хэлд ч сайн ороогүй байдаг. Тэд “сэдэв” хэмээх хийсвэр ойлголтыг мэдэхгүй. Тэгэхээр тэдний дунд явуулах сургалтын ажлыг урт хугацаанд үргэлжлэн явагдах аль нэг “сэдэв”-ийн хүрээнд бус, тэдэнд ойлгомжтой, үйл хөдлөлтэй нь холбоотой нэг удаагийн жижиг үйл ажиллагаануудыг олон давтамжтайгаар явуулах нь тохиромжтой.  Энд нийслэлийн 141 дүгээр цэцэрлэгийн багш нарын 3 хүртэл насныханд явуулдаг сургалтын төлөвлөлт, зарим үйл ажиллагааны аргачлалыг жишээ болгон харууллаа.

3 хүртэл насныханд зориулан явуулах үйл ажиллагаануудын иймэрхүү аргачлалуудыг хүүхдийнхээ орчин нөхцөл, хөгжлийн онцлог, ангид байгаа хэрэглэгдэхүүндээ тохируулан нэг удаа боловсруулаад авбал багш нар түүнийгээ дахин дахин, мөн баяжуулаад ашиглаад байх боломжтой.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул