Ээж аав нар аа, цэцэрлэгээр нэг ороод гараарай
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаа бүрийн чанарыг сайжруулах, үйл ажиллагааг бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хөгжих соёлыг төлөвшүүлэх зорилготой “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа”- зөвлөгөөн улс даяар явагдаж байна.
Үүгээр багш нар хүүхэд хөгжүүлэх аль нэг үйл ажиллагааг хамтран бэлтгэж явуулаад, дараа нь түүнийгээ хэрхэн сайжруулах талаар хэлэлцдэг. Мөн энэ үеэр цэцэрлэг, багш нар бусдад хэрэг болохуйц өөр өөрсдийн туршлагыг танилцуулдаг.
“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаа” нь хичээлийн жилийн туршид цэцэрлэг доторх баг, цэцэрлэг, бүс, аймаг\дүүрэг, улсын хэмжээнд гэсэн шат дараалалтай явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүсийн түвшнийх дуусаад аймаг, дүүргийн түвшний ажил эхэлж байна.
Ээж аав Та бүхэн аймаг, дүүрэг бүртээ энэхүү үйл ажиллагаанд оролцож, цэцэрлэгийн багш нарын ур чадвар хэрхэн өсөж байгаад дүн тавиарай.
Admin, buuvei.mn