Баримлын шавраар урлахуй

Манайх нийслэлийн Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэг. Бид хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалдаа “Хүүхдийг бүтээлч үйлийн орчинд хөгжүүлнэ” гэж тусгасан. Иймд өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд урлал, уран сайхан, бүтээлч үйл гол байр суурийг эзэлж байна. Үүний нэгэнд жампенклей баримлын шавраар хүүхдүүд тоглоом, эд  зүйлс урлахаас гадна сургалтын хэрэглэгдэхүүн, тайз, ханын чимэглэл, хүүхэлдэйн баг, малгай, бэлэг дурсгалын зүйлсийг урлаж байгаа нь хүүхэд, эцэг, эхийн сэтгэл санаанд нийцэж байна.

Жампенклей баримлын шавар нь эрүүл мэндэд хоргүй, тасалгааны нөхцөлд өөрөө хатаж хатуурах ба хэлбэр дүрс, өнгө чанараа алддаггүй, хэд, хэдэн өнгө хольж шинэ өнгө үүсгэж болдог нь хүүхдэд сонирхолтой бөгөөд тэдний бүтээлч байдал, уран сэтгэмжийг хөгжүүлэхэд тустай.

Хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд

 

Бид төрөл бүрийн хүүхэлдэй хийж, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна.

Ширээний хүүхэлдэй                                                                     Багт хүүхэлдэйнүүд

 

Мөн янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс урлан, хамтын ажиллагаатай байгууллага болон багш, ахмадууд, хүүхдүүдэд бэлэглэснээр санхүүгийн хэмнэлт гарч байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Долгоржав