“Эрвээхий” сэдвийн боловсруулалт

Бүлэг: Бэлтгэл

Сэдвийн зорилго

1. Эрвээхийг гадаад онцлогоор нь ялгах, хоол тэжээл, үржил, хөгжил, улиралд хэрхэн зохицон амьдардгийг мэдэх

2. “Эрвээхий” болж, гүйх, харайх, үсрэх зэрэг төрөл бүрийн хөдөлгөөн хийх, хөдөлгөөнөө орон зайд зохицуулан гүйцэтгэх

3. Хөдөлгөөн хийж байхдаа бие биедээ саад болохгүй, анхаарал, болгоомжтой байх

4. Эрвээхийг хялбар аргаар зурах, барих, наах, чимэглэх

5. Эрвээхийний гоё сайхныг мэдрэх, илэрхийлэн хэлэх

6. Урлан бүтээхдээ найз нөхдөдөө туслах, бүтээлээрээ бахархах, цэвэр нямбай ажиллах

Агуулгын задаргаа

“ЭРВЭЭХИЙ” ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сургалтын чиглэл: Дүрслэх урлаг

Сэдэв:  Эрвээхий

Бүлэг: Бэлтгэл 

Зорилго

  • Эрвээхийний далавчийг зураасны дагуу хайчилж эрвээхийг наамлаар нааж, чимэглэх
  • Найз нөхдөдөө туслах, цэвэр нямбай ажиллах
  • Үйл ажиллагааны дүрмийг баримтлах

Сургалтын арга

  • Харилцан ярилцах
  • Биечлэн хийж үзүүлэх
  • Тайлбарлах
  • Тоглоомын арга

Хэрэглэгдэхүүн:  Хайч, цавуу,  гүйцээж хайчлах эрвээхий, өнгө өнгийн амны цаас, хайчилж бэлтгэсэн наалт, резин, “Эрвээхий” дууны бичлэг

Аргачлал

 

Архангай аймгийн БСГ-ын мэргэжилтэн Ч.Тунгалагтамир, Эрдэнэбулган сумын  2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэг, арга зүйч Г.Нямхүү, багш А.Эрдэнэчимэг