“Жигүүр” бэсрэг наадам
Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгийн Б.Тод-Эрдэнийн аав, аймгийн Заяын хүрээ, “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийд”-ын лам Х.Батбаяр XVII жарны “Муу нүүрт” хэмээх хөх бичин жилийн өвлийн адаг сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр монгол өв уламжлал, ёс заншлын “Жигүүр” бэсрэг наадмыг санаачилж, зохион байгуулсан нь хүүхэд, багш нар, эцэг эхийн талархлыг хүлээсэн сайхан ажил болсон.
Тус наадамд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 14 цэцэрлэгийн 100 хүүхэд, 300 гаруй багш, эцэг эх, иргэд оролцсон. Наадам үндэсний өв уламжлал, ахуй, соёл, ёс, жудаг, бэлэг дэмбэрэлийн үг хэллэгийг бага насны хүүхэд, эцэг эх, олон нийтэд таниулж, сануулан өвлүүлөх зорилготой байв. Цэцэрлэг бүрээс нэг баг болон наадамд оролцсон хүүхдүүд монгол ардын тоглоом наадмаар наадах, түргэн хэллэг хэлэх, ардын дуу дуулах, бий биелгээ хийх зэргээр ур чадвараа сорилоо.
“Жигүүр” наадмыг санаачлан,төрөл төрөгсдийн хамт ивээн тэтгэж, зохион байгуулсан Галбуу овогт Хасбазарын Батбаяр, хүү Б.Тод-Эрдэнийн хамт
Нээлтийн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгийн 30 хүүхэд “Бий биелгээ” хийж, түргэн хэллэгээр түрлэг өргөлөө.
Хүүхдүүд шагайгаар “Морь” уралдуулав. Наадмын өргөөнд дэлгэн тавьсан бэлэг сэлт
Зохион байгуулсан эцэг эхчүүд таван хошуу малын цагаан сүүн шимийг бүх хүнд хүртээв.
Шүүгчид шүүн тунгааж, ЕБС-ийн монгол хэлний багш нар үзэгчдэд монгол бичгээр бичсэн бэлэг барилаа.
Нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажилласан Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгийн хамт олны төлөөлөл, хүүхдүүд
Эрдэнэбулган сумын 8 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд дэд байранд шалгаран амжилттай оролцлоо. Тус цэцэрлэгийн хүүхдүүд багш, ажилтнуудын хамт.
Хүүхдүүд наадамд үзүүлбэрээ үзүүлээд шагналаа авсан нь
Хүүхдүүд ардын уламжлалт тоглоом “Арга, билиг”-ээр наадаж байгаа нь
Х.Батбаяр нийт 39 байнд алт, мөнгө, хүрэл чимэг, монгол бичгээр бичсэн 12 утга бүхий 32 үгтэй хурганы арьс, алтан амсартай алхан хээтэй гангар шаазан, таван хошуу мал, мөнгөн шагнал, бэлэг сэлт гардуулав.
Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Тунгалагтамир