Багшид хэрэгтэй ном

Цэцэрлэгийн багш нарт зориулсан “ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” (Онолоос практикт) ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энэхүү номыг сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн цэцэрлэгийн удирдлага, багш нар хамтран бүтээснээрээ онцлог.  

Ном нь цэцэрлэг бүр бие даан хөгжих (өөрсдийнхөө үзэл баримтлалаар), багш нар хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барилаа сайжруулах, тэднийг оношилж, хөгжлийн ахицыг үнэлэх, цэцэрлэгүүд сургалтын хөтөлбөр-сэдвийн боловсруулалтыг хялбар, үр өгөөжтэйгээр боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх, түүн дотор сургалтын хэрэглэгдэхүүнийг энгийн материал хэрэгслээр янз бүрийн хувилбараар бэлтгэх, ашиглах, багш нар эцэг эхчүүдтэй үр дүнтэйгээр хамтран ажиллахтай холбогдох зөвлөмж, чиглэл, шинэлэг санаа, сэдэл, 2015-2016 онд аймаг, нийслэлд явуулсан зөвлөн туслах ажлын явцад анзаарагдсан ололт амжилт, багш нарын цаашид анхаарах зүйлс болон аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс цэцэрлэгийн удирдлага, багш нарын олон гайхалтай сайхан туршлагуудыг багтаасан өргөн агуулгатай.

Номын өмнөх үг, гарчиг, бүлэг бүрийн эхний зурагт хуудастай танилцана уу.

 

Энэхүү ном 6 бүлэг, нийт 312 нүүртэй, 39 х.х., В5 хэмжээтэй, бүх хуудас нь өнгөтөөр хэвлэгдсэн, нэг бүрийн үнэ 16,000₮, Хэвлэсэн газар: БИТ ПРЕСС ХХК