Гэртээ бэлтгэж болох гар ариутгагч
Танд болон танай гэр бүлд хэрэг болох гэрийн нөхцөлд байгалийн материалаар гар ариутгагч хийх зарим аргыг хүргэе. Та гар ариутгагчийг хэрэглэхдээ хуурай гар дээрээ ариутгалын бодисоо дусааж хийгээд эсвэл цацаад гарынхаа бүхий л арьсанд тарааж сайтар үрж хатаана. Дараа нь усаар зайлахгүй.
Байгалийн гаралтай ариутгалын бодис
Орц
- Цагаан архи
- Зуун настын жүүс (Aloe Vera)
- Дараах цэвэр эфирийн тосноос 5 дусал: цайны мод, башир цэцэг, лаванда, нимбэг, розмарин, шанцай, заан модны тос
Хийх арга
Дусааж эсвэл цацаж хэрэглэж болохоор таглаатай саванд орцонд дурдсан зүйлсийг хийгээд хэрэглэхийнхээ өмнө сайтар сэгсэрнэ.
Үзүүлэх нөлөө
Архи (ялангуяа изопропилийн) ариутгах нөлөөтэй. Зуун настын жүүс нь гарын арьсанд хангалттай чийгшилт өгч арьс хуурайшихаас сэргийлэхийн зэрэгцээ мөн ариутгах нөлөөтэй. Орцонд дурдсан тоснууд нь мөөгөнцөр, бактери, вирусын эсрэг үйлчилнэ.
Хэрэглэх арга
Гар ариутгахдаа хуурай гар дээрээ ариутгалын бодисоо дусааж хийгээд эсвэл цацаад гарынхаа бүхий л арьсанд тарааж сайтар үрж хатаана. Гар угаах аргачлал, дарааллаар ариутгавал бүр сайн. Дараа нь усаар зайлахгүй.
Эх сурвалж: https://gesunex.de/diy-natuerliche-desinfektionsmittel/27757/
--- о О о ---
Гэрийн нөхцөлд гар ариутгагч хийх заавар
Нэгдүгээрт
Гар ариутгагч хийх орцыг цуглуулах хэрэгтэй. Үүнд:
- 2/3 аяга 99 хувьтай ариутгалын спирт /изопропилийн спирт/ эсвэл архи
- 1/3 аяга зуун настын гел
- 8-10 дусал байгалийн гаралтай тос /лаванда, башир цэцэг, синнамон, ваниль, бэрсүүт жүрж гэх мэт/
- Хольж, хутгах сав
- Халбага
- Юүлүүр
- Гар ариутгагч хийх сав
Хоёрдугаарт
Спирт юм уу архийг зуун настын гелитэй хольж, хутгана. Үүний дараа сайхан үнэртэй байгалийн гаралтай тосоо нэмж мөн сайтар хутгаснаар таны гар ариутгагч бэлэн болно. Ингээд юүлүүр ашиглан гар ариутгагчаа саванд хийж аваарай.
Эх сурвалж: http://gogo.mn/r/gy4wd
Та нүүр зургийг ашиглан хүүхэдтэйгээ гар дээр хүний нүдэнд харагдахгүй ийм олон өвчин үүсгэгч байдаг тухай, гараа хэрхэн зөв угаах, ариутгах талаар ярилцаарай.
Нүүр зураг: ECOLAB Mongolia