Корона вирусаас сэргийлэх 10 зөвлөгөө
Ханиад томуу болон дэлхий нийтийг түгшээж буй Covid-19-ээс сэргийлэхэд энэхүү зөвлөгөө Танд болон таны үр хүүхдэд тустай байх болно. Та эдгээрийг туршиж үзэхийн зэрэгцээ хүүхдүүддээ хэвшүүлэхийг хичээгээрэй.
1. Гараа тогтмол угаах
Зөвхөн бие зассаны дараа бус хооллохын өмнө болон шаардлагатай үед байнга гараа угаах нь таныг ханиад томуу үүсгэгч нянгаас сэргийлж хамгаална.
2. Идээ, ундаагаар дархлаагаа дэмжих
Байгалийн витамин С-г жимс, ногоо зэрэг хүнсний зүйлээс авч эрүүл хооллох нь таны бие махбодыг өвчин үүсгэгчээс хамгаална.
3. Цайр, магнийн хэрэглээг хангах
Энэ хоёр эрдэс бодис нь бие махбод дахь бодисын солилцооны олон үйл явцад оролцдог. Бодисын солилцоо сайн явагдсанаар биеийн дархлаа сайжирдаг.
4. Амьсгалын замыг чийгшүүлэх
Гэрийн халаалтаар хуурайшсан агаар нь ханиалгахад хүргэдэг. Иймд өрөө тасалгаагаа тогтмол агааржуулахын зэрэгцээ агаарын чийгшилтийг нэмэгдүүлж байх нь тустай. Жишээлбэл, саванд ус хийж парны ойр тавих.
5. Хоолойгоо зайлах, утах
Давсны уусмал зэргээр хоолойгоо зайлах буюу утах нь салстыг шингэрүүлж, салст бүрхэвчийг чийгшүүлж, амьсгалын замыг чөлөөтэй болгож өгдөг.
6. Нарны гэрэл
Өдрийн гэрэл нь унтах-өсөх-хэмнэлийг зохицуулахын зэрэгцээ бидний бие махбодод халдвараас хамгаалдаг Д аминдэм үүсэж бий болоход нөлөөлдөг.
7. Хөдөлгөөн
Хөдөлгөөн нь бие махбод, сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь бидний цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээрээ дархлааг дэмжиж өгдөг.
8. Тайвшрал
Сэтгэл санаа тавгүй байх нь дархлааг сулруулдаг тул стресс нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. Массаж хийлгэх, бясалгал эсвэл амьсгалын дасгал хийх зэргээр тайвширч, стрессээс зайлсхийж болно.
9. Саун
Саун нь температурын хүчтэй хэлбэлзэлээр цусан хангамж, цусны эргэлтийг идэвхжүүлдэг тул дархлааны системийг дэмжиж өгдөг.
10. Сайн унтах
Хангалттай унтах нь бие махбодод чухал ач холбогдолтой бөгөөд дархлааг дэмждэг. Харанхуй орчин унтахад тустай байдаг. Зөвлөмж: Унтах үедээ та хөх гэрлээс зайлсхийгээрэй. Энэ нь нойрны даавар мелатонин ялгаруулалтыг хязгаарладаг.
Н.Хорлоо
Эх сурвалж: https://www.bronchodirect.de/tipps-bei-erklaeltung/