Хүүхэдтэй хийсэн ярилцлага
Хүүхэдтэйгээ ярилцах нь хүүхэд хорвоо дэлхийтэй танилцаж, учрыг олох, орчиндоо биеэ удирдан авч явахад туслах үндсэн арга бөгөөд томчууд тэдний дотоод ертөнцийг мэдэрч ойлгох түлхүүр болдог. Энд Германы “Өнөөгийн цэцэрлэг” хэмээх сэтгүүлийн 2021 оны 5 дугаарт нийтлэгдсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна.
БЕНЖАМИН НАДАД ЯРЬ ДАА
Томчууд Бенжаминд бүх анхаарлаа хандуулбал түүнд таалагддаг. Ийм байдалд тэрбээр өөрийнхөө тухай ярихад бэлэн байдаг.
Чиний хамгийн сайн хийж чаддаг юм юу вэ?
Спорт хийх мөн видео тоглоом тоглох. Би дэлхийгээр аялах тоглоомд дуртай. Хар даа, долоовор хуруугаараа энэ А дээр дарна, тэгээд таван карт гарч ирэхээр нэг, хоёр эсвэл гурван хэсэг рүү нь орно.
Чи өнөөдөр юу сурсан бэ?
Мэдэхгүй, аан би мэдэж байгаа юм байна. Өчигдөр би юу сурсан бэ гэвэл: Хүн хоолоо тавганд үлдээхгүй, бүгдийг идэх ёстой.
Юунд чиний инээд хамгийн их хүрдэг вэ?
Хэн нэгэн үнэхээр инээдтэй зүйл хийвэл, жишээ нь Винсент (дүү нь) заримдаа биднийг утгагүй юм хийхэд инээдэг. Тэр бүүр өндөр сандал дээрээ тогтохгүй болтлоо инээдэг. Энэ нь миний инээд хүргэж, би бас үхэтлээ инээдэг.
Чи юунаас татгалзахгүй байж чаддаггүй вэ?
Би тоглоомууддаа маш их хайртай болохоор тоглоомгүй байж чаддаггүй. Би сайн байвал мөнгөтэй болдог. Тэгээд миний мөнгө хуримтлуулдаг гахай хангалттай мөнгөтэй болохоор тоглоомын дэлгүүр рүү явж юм худалдаж авдаг, жишээлбэл, юүпитер (гал унтраагч машин), би түүнийг авахыг үнэхээр хүсч байсан болохоор их сайн арчилж хамгаалдаг.
Чи Засаг дарга байсан бол юуг өөрчилж чадах вэ?
Би адал явдалт тоглоомын талбай дээр Луун-гулсууран зам бариулах болно. Гулсаж явахад дунд хавьд нь зохиомол гал гарна, тэгээд түүнээс өнгөрөхөд утаан манан татна. Дараа нь аль хэдийн доор зорьсон газартаа очсон байна.
Чи юунд санаа зовдог вэ?
Би юу, хар дарсан зүүднээс айдаг. Би нэг удаа хар дарж зүүдэлсэн. Тэгэхэд бүх юм учир нь олдохгүй хэцүү байсан. Тэгээд би зүүд дууссаны дараа нүдээ нээгээд “ээжээ” гээд хашхирсан.
Ярилцлага хийсэн Ахерн (Achern) хотын “Роллербау” (Rollerbau) цэцэрлэгийн багш Ulrike Doll
Эх сурвалж:
Kindergarten Heute. 5_2021, 51. Jahrgang, S.18
HYPERLINK "https://www.herder.de/kiga-heute/fachmagazin/archiv/2021-51-jg/5-2021/du...
Хүүхэдтэй хийсэн ийм ярилцлагыг цаашид цувралаар нийтлэх болно.