Хэр хэмжээтэй идэхээ өөрөө шийддэг
Бика (Bika) судалгаагаар ХБНГУ-ын цэцэрлэгийн яслийн бүлэг болон яслид хүүхдүүд өдөр тутмын үйл ажиллагааны явцад хэр оролцоотой байгааг судалжээ. Энэхүү судалгааны нэг хэсгээс 3 хүртэлх насныхантай ажилладаг багш Бианка Перганде-тэй хийсэн ярилцлагатай танилцана уу.
Хатагтай Перганде, таны ажиглалтаас юу хамгийн сонин содон нь юу байв?
Яслиудын хооронд зарим чанарын томоохон ялгаа харагдсан. Зүүн болон Баруун Германы яслид хүүхэд өөрөө болон хамтдаа шийдвэр гаргах, тэдний бие даах боловсролыг дэмжихэд ихээхэн ялгаа байсан. Жишээлбэл, хооллолтын үеийн хоёр жишээг дурдъя: Зүүн Германы яслийн 40 хувьд нь хүүхэд хоолны ширээ засахад оролцож байсан бол Баруун Германд зөвхөн дөрөвний нэгд нь л ийм тохиолдол байсан. Харин нөгөөтэйгүүр Баруун Германы яслийн 97%-д хооллолтын үеэр уух зүйл байдаг бол Зүүн Германы яслийн гуравны хоёрт нь л байсан.
Өөр нэг содон зүйл бол боловсролын салбарын мэргэжилтнүүдийн өөрөө бага наснаасаа эхлэн хэрхэн оролцоотой байсан намтар түүх нь хүүхдийн оролцоонд хандаж байгаа хандлагад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг нь харагдсан. Хэрэв мэргэжилтнүүд оролцооны талаар нэлээд эргэлзээтэй бол энэ нь тэдний зан үйлд нөлөөлж, хоололтын нөхцөл байдлыг хүүхдийн оролцоо багатай зохион байгуулж байсан.
Энэ нь нэг багшид хэдэн хүүхэд ногдож байгаагаас шалтгаалж байсан уу?
Зарим талаараа тийм. Хүүхэд цөөн байх тутам багш хүүхдийн тухайн үед анхаарал татсан зүйлд илүү анхаарал хандуулж, харилцаж байсан. Хүүхдийн үгээр илэрхийлсэн зүйл, асуултад илүү цаг зарцуулж байв. Гэсэн хэдий ч хүүхдүүдэд хэр зэрэг оролцооны боломж олгож байгаа нь нэг багшид ногдох хүүхдийн тооноос хамаарахгүй байсан. Тэдний өөрсдийнх нь хүүхдийн оролцоог дэмжих\дэмжихгүй байгаа байдал нь мөн хүүхдийн тооноос хамаарахгүй байсан.
Ямар тохиолдолд хүүхдийн оролцоог хангаж болох вэ?
Чөлөөт тоглоомын үед хүүхдүүд оролцооны хамгийн их боломжийг мэдэрдэг. Дөрвөн яслийн гуравт нь хүүхдүүд хаана тоглохоо өөрөө шийдэж байсан. Тэд багшийнхаа дэргэд чөлөөтэйгээр тоглоомынхоо санаа, агуулга, явцыг өөрсдөө шийдэж зохицуулж байсан. Энд тэд хоорондоо зохицох үйл явц явагдаж байгааг мэдэрч, туршлагаждаг. Ерөнхийд нь хэлбэл, тэд ангид зааварчилга дагахгүй, чөлөөтэй байх тусам хаана суух, хэнтэй харилцах, хэрхэн ажиллах зэрэг сонголт хийх нь элбэг байдаг.
Яслид явагддаг ямар үйл ажиллагааг зориуд зохицуулдаг вэ?
Хооллолт (үдийн) бол яслид онцгой зохион байгуулалттай явагддаг. Яслиудын гуравны нэгд нь л хүүхдүүд хооллохдоо суудлаа чөлөөтэй сонгож байв. Яслиудын ойролцоогоор дөрөвний нэгд нь л бүх хүүхэд тавган дээр юу авах, юуг амталж үзэх, эсэхээ сонгох эрхтэй байсан. Хоёрны нэг нь хүүхэд хэр хэмжээгээр идэж, уухаа өөрөө сонгох боломжгүй байсан.
Багш нар хооллолтын үеэр хүүхдэд яаж өөрөө шийдэх боломж олгох вэ?
Тэд хүүхдүүдтэй хамт ширээний ард сууж, боломжтой бол тэдэнтэй адилхан хамтдаа хооллох нь хамгийн сайн арга. Энэ нь зөвхөн хооллолтыг зохион байгуулах бус ширээний яриа өрнүүлэх сайхан боломж юм. Ингэснээр хүүхэд хаана, хэний хажууд суух, хоолноос юуг нь амталж үзэх, хэр их зүйл уух, идэх зэргээ шийдэхэд өөртөө итгэлтэй байдлыг бий болгоно. Тэд аяга, таваг, халбагаа сонгох боломжтой байх бөгөөд мөн хооллохын өмнө ямар үг хэллэг хэлэх, дуу дуулах зэргийг шийдэж болно.
Админ
Эх сурвалж:
Bianka Pergande
Kindergarten Heute. 2022_3