Багш Танаа
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Бидний хүүхэд шинэ зуунд” номоо хоёр дахь удаагаа хэвлүүлэн багш Танд өргөн барьж байна. Энэхүү ном нь Танд хүүхдэдээ багаас нь амьдралын зайлшгүй хэрэгцээтэй дадал зуршил, харилцааны эв дүй эзэмшүүлэх улмаар хүүхдээ хүнлэг, идэвх оролцоо, зүтгэл чармайлттай сайн иргэн болгон төлөвшүүлэхэд туслах болно. Номыг мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, оюутан сурагчид, боловсролын бодлого бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, мэргэжилтэн, судлаачид болон бага ангийн багш нар, бага насны хүүхэдтэй эцэг эх ашиглаж болно.
Хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхдээ цаашдаа ямар байх нь тодорхойгүй, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд бидний явуулж буй боловсролын үйл ажиллагаанаас юу нь үлдэж хоцорч, тэдний хожмын амьдралд ач тусаа илүү өгөх вэ гэдгийг юун түрүүнд авч үзэх шаардлага тулгарч байна. Энэхүү номоос шинэ зуунд боловсрол хэрхэн өөрчлөгдөх, үнэт зүйл яагаад боловсролын цөм нь болдог, бид үнэт зүйлээ хүүхдэд багаас нь хэрхэн өвлүүлж, сайн хүн болгон төлөвшүүлэх, тэдний хөгжил төлөвшлийг яаж бодитой үнэлэх, сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах арга зам юу вэ зэрэг олон тулгамдсан асуултад шинжлэх ухааны үндэстэй тодорхой хариулт авах боломжтой. Уг номд бага зэргийн нэмэлт, засвар оруулан хоёр дахь удаагаа хэвлүүллээ.
Та номыг "Интерном их дэлгүүр"-ийн internom.mn вэбсайтад "Бидний хүүхэд шинэ зуунд" гэсэн номын нэрээр хайлт хийж, "Аз хур" номын их дэлгүүрийн book.mn вэбсайтын "Мэргэжлийн ном, гарын авлага" гэсэн ангиллаас үзнэ үү.
Номыг аймгуудаас захиалж авах бол дараах байгууллага, хүмүүстэй холбоо барина уу.
1. “Интерном” номын их дэлгүүр, Холбогдох утас: 99440217, 89984199
2. “Аз хур” номын их дэлгүүр, Холбогдох утас: 70004343
3. Мөн 99138512 утсаар холбогдож болно.
Номын Гарчиг болон Өмнөх үгстэй танилцана уу.
Зохиогч