Таны амьдрал (ажил)-ыг тогтвортой хөнгөвчлөх 10 алтан дүрэм

Бид өдөр тутам стресс багатай, ялангуяа сэтгэл санаагаа амгалан тайван байлгах нь амьдралын сайн сайхан байдал, ажил хөдөлмөрт эерэгээр нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд ч тустай. Үүнтэй холбогдуулан Та дараах дүрмүүдийг туршаад үзээрэй.

1. Хангалттай унтах: Өдөр бүр 7-8 цаг унтах. Онцлог тохиолдолд л үүнээс богино хугацаагаар унтаж болох.

2. Өглөө боссоныхоо дараа цагт баригдан сандчихгүй байх. Цайгаа тайван уухын тулд тогтсон цагаасаа 10 минутын өмнө босох.

3. Хэрэв сөрөг бодол эргэлдвэл: Зориудаар сайхан инээх. Ийм эерэг нөлөө нь Таныг хүчирхэгжүүлнэ.

4. Өдөр тутмын хэвшсэн зуршилдаа бага зэрэг өөрчлөлт оруулаад үзэх. Жишээлбэл, зогсож байгаад утсаар ярих, лифтээр явахын оронд алхах, өдрийн завсарлагаагаа өөрөөр зохион байгуулах, цаг тутам 1 гимнастикийн дасгал хийх.

5. Төвөгтэй шийдэл бүхий асуудлыг шууд барьж авахаас өмнө эргэцүүлэх. Асуудлыг зурах\бичих эсвэл сайн найзаасаа зөвлөгөө авах гэх мэтээр.

6. Сэтгэлийн дарамт, сэтгэл хангалуун бус байдлаа өөрөө зохицуулан арилгаж чадаж байгаа эсэхэд өөртөө дүгнэлт хийх. Тогтсон цагт бүх зүйл 100% биелэгдсэн байх эсвэл заавал илүү амжилт гаргах ёстой гэж өөрөөсөө шаардахгүй байх. 

7. Сайн шийдэл гаргах (түүнийг хэрэгжүүлэхгүй байснаар дараа нь мөс чанар муутай гэсэн мэдрэмж төрөхөөргүй байхаар), түүнийгээ зарчим гэж үзэхгүй, ямар ашиг тустай вэ гэсэн өнцгөөс харах. Яагаад гэвэл Таны гаргасан дүрэм, шийдэл нь ашиг тус авч ирэхгүй байвал тааламжгүй байдлыг бий болгож, бүтээлч сэтгэлгээг хязгаарладаг.     

8. Уур, стрессээ дандаа дотроо хадгалахгүй байх. Ийм саад учруулагч хүчин зүйлийг ажлын болон хувийн амьдралынхаа хүрээнд нээлттэй ярилцаж байх.

9. Ажлын болон амьдралынхаа орчинд биеэ хөдөлгөөнтэй байлгах боломж бүрийг ашиглах. Мөн эрүүл хооллолтод анхаарах.

10. Та хэт их уурлах тохиолдолтой учирч “тэсрэх” гэж байна уу? Сэтгэл судлаачид ийм тохиолдолд чөлөөлөгдөх “арга хэмжээ” авахыг зөвлөдөг. Элдэв муу үг хэлэх, зохисгүй үйлдэл хийхээс өмнө түргэн гадагшаа агаар салхинд гарах, гүнзгий амьсгалах гэх мэт.

 

Админ

 

Эх сурвалж:

Susanne Roth. 2025. 10 goldene Tipps, die Ihnen das (Arbeits-)Leben nachhaltig erleichtern. Verlag für die Deutsche Wirtschaft AG. redaktion@simplify.de.