Намрын мод
Намрын модыг цэцэрлэгийн бага ангийнхан багштайгаа хамтран бусад хүүхдүүд өөрсдөө урлан бүтээж болно.
Хэрэглэх зүйлс
- бор өнгийн цаас
- хайч
- цавуу
- усан будаг
- өнгийн харандаа
- цагаан цаас
Хийх аргачлал
Эхлээд бор өнгийн цаасаар модны гол, мөчрүүдийг хайчилна. Дараа нь навчнуудаа бэлтгэнэ. Одоо намар болж байгаа учраас гадаа янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй навчнууд олдомжтой байгаа. Газарт унасан навчнуудыг түүгээд, түүнийгээ модныхоо гол, мөчрүүдэд байрлуулан тогтооно. Эсвэл зургийг дуурайлган цаасаар янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй навч хайчилж, усан будаг юм уу өнгийн харандаагаар будна. Навчнуудаа модондоо цавуугаар сайн тогтоож наана.
З.Оюунчимэг
Эх сурвалж: http://www.activityvillage.co.uk