“Морь уралдуулах”
Тоглоомын зорилго
Ø Шагайны 4 талыг мэдэж нэрлэх
Ø Шагай орхиход яагаад олбог дэвсдэгийг тайлбарлах
Ø Өөрийн уралдуулах морио сонгох
Ø Уралдааны замыг дан мориор өрөх
Ø Морь буусан шагайг тоолоод, тоогоор нь өөрийн морийг урагшлуулах
Ø Ээлжээ хүлээж тоглох
Хэрэглэгдэхүүн
Ø Олбог
Ø Шагай
Тоглоомын аргачлал
1. Хүүхдүүдийг “Морь уралдуулах” тоглоомд урина. /Зураг 1/
2. Эхний хүүхэд олбогоо авч ирж дэлгэнэ. /Зураг 2/
3. Дараагийн хүүхэд ууттай шагайгаа авч ирнэ. /Зураг 3/
4. Шагайг уутнаас гаргана. /Зураг 4/
5. Хүүхдүүд өөрийн морио сонгож авна. /Зураг 5/
6. Орхих дөрвөн шагайгаа тоолж авна. /Зураг 6/
7. Хүүхдүүд уралдааны замаа дан мориор цувуулан өрж бэлтгэнэ. /Зураг 7/
8. Уралдааны морьд гарах гараа
9. Цувааны төгсгөлд хоёр шагай зэрэгцүүлэн хөндлөн байрлуулж, түүн дээрээ нэг шагай давхарлаж тавиад морины барианы газрыг тэмдэглэнэ. /Зураг 9/
10. Хүүхдүүд уралдахаар сонгож авсан морио замын эхний шагайтай зэрэгцүүлэн байрлуулж уралдахад бэлтгэнэ. /Зураг 10/
11. Тоглоомыг эхэлж, дөрвөн шагайг орхихдоо “Морь буугаарай, молор эрдэнэ болоорой” гэж хүслээ шивнэн хэлнэ. /Зураг 11/
12. Шагайг орхиод хэдэн морь буусныг тоолно. /Зураг 12/
13. Морь буусан шагайны тоогоор өөрийн морийг урагш ахиулна. /Зураг 13/
14. Ийнхүү хүүхдүүд ээлжлэн тоглоно. /Зураг 14/
15. Морь буусан шагай хэд байгааг тоолно. /Зураг 15/
16. Морь буусан шагайны тоогоор өөрийн морийг урагшлуулна. /Зураг 16/
17. Барианд эхлэн орсон “Морь” түрүүлнэ. /Зураг 17/
18.Түрүүлсэн найздаа баяр хүргэнэ. /Зураг 18/
19. Шагайгаа уутанд хийнэ. /Зураг 19/
19. Шагайгаа байранд нь хураана. /Зураг19/
20. Олбогоо байранд нь хураана. /Зураг 20/
Үйлийг гүйцэтгэх түвшин
1. Багшийн үйлдлийг анхааралтай харж дуурайн гүйцэтгэх
2. Багшийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэх
3. Бие даан өөрөө гүйцэтгэх
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунгэрэл