Манай цэцэрлэгийн “Урлан-Эко танхим”
Урлан-Эко танхим нь хүүхэд юмс, үзэгдлийг шинээр олж харах, бяцхан нууцыг тайлах орчин юм. Бид хүүхдийн сонирхол татсан орчинд тэдэнд таамаглал дэвшүүлэх, багштай хамтран тоглонгоо туршилт явуулах бодит нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж Урлан-Эко танхим нээсэн.
Урлан-Эко танхимд мэргэжлийн орон тооны багш сургалтыг явуулж байна. Урлан-Эко танхим нь хүүхдийн сонирхол татсан музей хэлбэртэй, бүтээлч байдлаар туршилт хийх боломжтой байхыг чухалчилсан. Дотроо жижиг усан сан, “Барилгачин” өрж байгуулах төв, мужаан, “Оёдолчин” төвүүдтэй, гадаа талбайд хүлэмжтэй.
Бага бүлгийнхэн усанд санд тоглох их дуртай.
“Оёдолчин” төв
Урлангийн гарын доорх материалууд
Дээрх төвүүд нь төрөл бүрийн материал, түүхий эдтэй. (Элс, ус, давс, элсэн чихэр, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэг, гарын доорх материалууд, ундааны шил, төрөл бүрийн даавуу, бөглөө таглаа, соронз, байгалийн материалууд гэх мэт.) Багш өөрөө туршилт танин мэдэхүйн сургалт явуулах боломтой бүх материалыг эрэл хайгуул хийж цуглуулдаг. Мөн туршилт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж байна. (Ус буцалгагч, будаа агшаагч, миксер, плитка, хөргөгч, хөгжим гэх мэт.)
Урлан-Эко танхимд явагддаг танин мэдэхүйн сургалт
· Урлангийн танхимд суралцах хуваарийн дагуу цэцэрлэгийн бүх бүлэг хамрагддаг.
· Багш сургалт явуулахын өмнө хүүхдийн дуртай сонирхолтой зүйлийг бэлтгэнэ.
· Зарим үйл ажиллагааны бэлтгэл болгож аялал зугаалга (Тариан талбай, хүнсний үйлдвэр, музей, малчны хотхон гэх мэт) хийдэг.
· Хүүхдүүд сонирхсон туршилтаа хийнэ. (Өнгөний гайхамшиг, ус, элс, шавар, гурил, соронзны туршилт гэх мэт)
· Хөгжилтэй сэдэвт тоглоом тоглоно.
· Хавар багш нартайгаа хамтран хүлэмжиндээ хүнсний ногоог үр, үрслэгээгээр тарьж, арчилгаа хийнэ. Намартаа дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд ажиглалт, туршилт хийж, тарьсан ногооныхоо ургацыг хураан авна.
· Бусад бүх төрлийн хүүхдийн сонирхол татсан үйл ажиллагаа явагдана.
Бэлтгэл бүлгийнхэн өргөст хэмж усалж байна.
Төмсийг бид хүлэмжний ойролцоо тайлбайдаа тарьсан. Хоолондоо хийх төмсөө багштайгаа хамтран хураан авч байна.
Бид өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, цэцэгт байцаа, гоньд, төмс зэрэг хүнсний ногоо тариалан намрын арвин ургацаа хүүхдүүтэйгээ хамт хураан авлаа.
Хурааж авсан хүнсний ногоогоороо төрөл бүрийн зууш, хоол хийж туршлаа.
Бид хүүхдүүдтэйгээ тариан талбай үзсэн.
Үр тариаг хэрхэн тарьдаг, түүнийг боловсруулж юу хийдэг тухай тариан талбайн эзэн хүүхдүүдтэй сонирхолтой яриа өрнүүлсэн.
Урлан-Эко танхимын хүүхдэд үзүүлж буй нөлөө
· Хүүхэд сонирхсон зүйлээ туршиж, учир шалтгааныг нь өөрөө олохыг эрмэлздэг болсон.
· Туршилтынхаа үр дүнг үзэхийн тулд чармайлт гаргадаг.
· Элдэв зүйлсийг сонирхох, өдөр тутмын юмс, үзэгдлийг шинээр олж харах, нууцыг тайлах сонирхол нь нэмэгдсэн.
· Сонголтоороо урлаж бүтээх дур сонирхолтой.
· Өөрийн туршсан, бүтээсэн зүйл, амжилтаараа бахархаж байна.
Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгийн багш Ж.Цэцэгээ