Хоёр настнуудын бүлгийн өрөө

Манайд хүүхдүүд 2 настайдаа цэцэрлэгт элсэн орж, “алба” хашиж эхэлдэг. 2 настнуудын бүлгийн өрөөг ямар тавилга хэрэгслээр, хэрхэн тохижуулах вэ? гэдэг нь багш нарын хувьд нэлээд тулгамдсан асуудал байдаг.   

Бидэнд ХБНГУ-ын Бавар мужид хэд хэдэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиосон билээ. Цэцэрлэгүүдээр очиж танилцахад манайхаас ялгаатай олон онцлог зүйлс ажиглагдаж байлаа. Жишээлбэл,

         Бидний үзэж танилцсан цэцэрлэгүүд зөвхөн цэцэрлэгийн насны хүүхэд бус, яслийн мөн бага сургуулийн 1-4 дүгээр ангийн сурагчдад зориулсан өдөр өнжүүлэх бүлэгтэйгээр цогц байдлаар ажиллаж байв. Иймээс цэцэрлэг гэхээс гадна “Гэр бүлийн төв”, “Хүүхдийн байгууллага” хэмээн нэрлэгдэж байлаа.

         Хүүхдийн байгууллага (цэцэрлэг) бүр хүүхдийг асарч, хөгжүүлж, хүмүүжүүлэхдээ тодорхой үзэл баримтлал баримтлан бие биесээс ялгарах онцлогтойгоор ажилладаг ажээ. Үзэл баримтлалаа боловсруулахдаа эцэг эхийн эрэлт хүсэлтийг голлон анхаарч үздэг. Энэхүү үзэл баримтлалаа боловсруулаагүй тохиолдолд тухайн цэцэрлэгт ажиллах зөвшөөрөл олгодоггүй байна.

         Цэцэрлэгийн насны хүүхдүүд нас насаараа ангиудад хуваарилагдах бус янз бүрийн насны хүүхэд нэг бүлэгт холимог байдлаар байдаг. Ингэснээр тэд бие биесээс суралцах, томчууд нь багачуулдаа анхаарал халамж тавих нь илүү байдаг байна.

         Бүлгийн өрөөний зохион байгуулалтаас хамгийн их анхаарал татсан зүйл бол цэцэрлэгийн, ялангуяа яслийн бүлгүүдийн шалыг манайх шиг нэг түвшинд бус хүүхэд дээш авирч гараад тэндээ тоглох, тэр шатаараа эсвэл гулсуураар доошоо буух зэргээр хүүхэд янз бүрийн хөдөлгөөн хийх боломжтойгоор тохижуулагдсан байв. Энэ нь хүүхдийн хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангах, биеийн хөдөлгөөнөө зохицуулан авч явж сурах, зай талбайг нэмэгдүүлж, зохистойгоор ашиглахад ихээхэн ач холбогдолтой байдаг ажээ.

         Халуун, хүйтэн зэрэг цаг агаарын аль ч нөхцөлд хүүхдүүдийг заавал гадаа тоглуулна. Шавар шавхайтай байсан ч хамаагүй. Харин ийм нөхцөлд хүүхдийн өмсөх гутал, хувцас бэлэн байна. 

         Нялх балчруудын ор, түүнчлэн зарим унтлагын өрөө голдуу дээрээсээ унжсан хөшигтэй байв. Энэ нь хүүхдэд илүү хамгаалагдсан, ая тохитой мэдрэмж төрүүлдэг байна.

Ингээд үзэж танилцсан цэцэрлэгүүдийнхээ яслийн бүлэг (1-ээс 3 хүртэл насныхан)-ийн өрөөний зохион байгуулалт, тохижилтыг онцлон танилцуулъя.

 

Ki-ki-ri-ki (оюутнуудын хүүхдэд зориулсан ясли), Walter-Mukauer-str., Nuernberg

Арын зурганд буй хашлага дэлгэгддэг бөгөөд заримдаа өрөөний хэсгийг тусгаарлагч болгон ашиглана.

 

 

Гэр бүлийн төв, Цирндорф (Familienzentrum, Zirndorf )

 

Шөнберг дэх Кремполи цэцэрлэг (Krempoli Kdg in Schoenberg, Stadt Lauf)

                                       Хөлд орж буй хүүхдэд зориулагдсан бариулууд.

 

Kноблаухсландын ясли, Фүерт (Kinderkrippe Knoblauchsland, Fuerth)

                                 Гадаа тоглохдоо өмсдөг гутал, хувцас

Н.Норжхорлоо