Дутуу буултыг олоод нөхөөрэй
Нас: 4-5 насныхан
Зорилго:
- Малын шагайны 4 талын буултыг ялган таних, нэрлэх, оноох
- Өнгийг ялган таньж нэрлэх
Хэрэглэгдэхүүн:
Улаан, шар, ногоон, цэнхэр өнгөөр будсан шагайнуудыг сагсанд хийж тавина.
4 бэрхийн буулттай зурагт карт
Аргачлал:
Хүүхэд картнаас аль нэгийг сонгон авч, ажиглан 4 бэрхийн буултаас аль нь дутуу байгааг олно.
Карт дээрх шагайны зурагтай ижил өнгийн шагайг авч, хоосон зайд байрлуулна.
Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Олддогүй
pdf:
https://buuvei.mn/sites/default/files/4_berhiin_buult.pdf