Чулуун наадгай
Чулуу бол байгалийн гайхамшигт бүтээлийн нэг юм. Олон төрлийн эрдэс холилдон тогтсон байгалийн нэгэн бүрдэлтийг чулуу гэдэг. Чулуу нь олон өнгөөр ялгарч янз бүрийн давтагдашгүй хэлбэр дүрстэй байдаг.
Эрт дээр үеэс монголчуудын хүүхэд багачууд янз бүрийн хэлбэр дүрс, өнгө, хэмжээтэй байгалийн чулуугаар тоглож, уламжлалт ёс заншил, ахуй амьдралыг илэрхийлж байжээ. Чулуун наадгай нь хүүхдийг хүмүүжүүлэх нөлөөтэйгээс гадна танин мэдэх ач холбогдолтой. Тэд чулуугаар наадах явцдаа хүнд -хөнгөн, хатуу-зөөлөн, халуун-хүйтнийг ялгаж, өнгө, хэлбэр дүрс, хэмжээг таньж мэддэг болно.
Чулуугаар наадгайгаар тоглосноор мөн хүүхэд өөрийн сайхан эх нутгийн тухай, ард түмний зан заншил, ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай, байгаль дэлхийгээ хайрлах, амьд байгаль, эд юмс, тооны тухай ойлголт авч, тэдний хэл яриа, авхаалж самбаа, оюун ухаан хөгжих боломжтой. Иймд бид хүүхдүүдтэйгээ чулуун наадгай бүтээж, түүнийгээ тоглох, суралцахдаа ашиглаж байна.
Чулуун наадгайн давуу тал
- Үнэ мөнгө зарцуулахгүй олдоц их
- Хүүхдийн эрүүл мэндэд харшлах зүйлгүй
- Эвдэрч хэмхрэхгүй
- Хүүхдийн сэтгэх, төсөөлөх чадвар хөгжинө
- Хүүхдийн бүтээлч, бие даасан, хамтач байдал хөгжинө
- Байгаль, дэлхийтэйгээ зөв харьцана
- Жижиг чулууг сургалтын хэрэглэгдэхүүн, тарааж өгөх материал болгох боломжтой.
Чулуун наадгайн сул тал
- Бага насны хүүхэд олноор авч явах, зөөхөд бэрхшээлтэй
- Буруу хэрэглэвэл осол гэмтэл гарч болзошгүй
- Хэтэрхий том чулуу сонговол осолтой учир анги танхимд чулууны хэмжээг тохируулах шаардлагатай.
- Жижиг чулуу балчруудад тохиромжгүй
Чулуугаар наадгай хийх аргачилсан зөвлөмж
Нэг. Бэлтгэл ажил
Янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, сонирхолтой чулуу цуглуулна.
Чулуугаа сойзоор сайтар угааж цэвэрлэнэ.
5 литр усанд 10 ш шахмал хлорамин \1%\ байхаар тооцож ариутгана.
50-60 градусын халуун усанд сайтар булхуулж арчина.
Хоёр: Чулуун наадгай хийх аргачлал
Хүүхэд тухайн зүйлд тохирох чулууг сонгож өнгө ялган “Acrylic” будгаар жигд будна.
Будгаа хатаана.
Зарим зүйлийг сонирхолтой байдлаар зурна.
Нэмэлт зүйлийг зурж, өөрийн сэтгэмжээр будаж чимэглэнэ.
Зурсан зүйлээ хатаана.
Гурав. Боломж
- Хүүхдүүд өөрсдөө бүтээсэн болохоор наадгай гэж хүрээн авч, хамгаас илүү хайрлаж, харамлаж , бие бие рүүгээ шидэх, цохих зэрэг цохисгүй үйлдэл гаргаагүй, түүгээр тоглох сонирхол ихтэй байдаг.
- Эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар янз бүрийн хэлбэр, хэмжээтэй чулуу цуглуулж өгдөг.
- Хүүхдүүд будсан чулууг янз бүрийн зүйлд орлуулан тоглодог.
- Ямар ч тохиолдолд сэдэв, дүрд тохируулан хурдан хугацаанд хувирган ашиглах, бэлтгэх боломжтой.
Байгалийн чулууг сонгож авахад хүүхдүүд эцэг эхээ татан оролцуулж өөрсдийн санаачлагаар идэвхтэй оролцдог.
6 настнууд
Хүүхдүүд өөрсдийн сонгосон чулуугаа хэлбэр дүрсний онцлогт тохируулан будаж чимэглэн наадгай хийх байгаа нь
Өөрсдийн сонгосон чулуугаар үлгэрийн баатруудыг зурж тоглоход бэлтгэж байгаа нь
Тээврийн хэрэгсэл сэдвийн хүрээнд хүүхэд, эцэг эх, багшийн чулуугаар бүтээсэн хамтын бүтээл
Хүүхдүүдийн бүтээсэн “Гэр бүл” сэдэвт наадгай
Өөрсдийн будаж өнгө оруулсан чулуугаар өрж, бүтээж тоглож байгаа нь
Хүүхдүүд өөрсдийн бүтээсэн чулуун наадгайгаар тоглох дуртай. Үүнийг нь эцэг эхчүүд дэмжиж, цуглуулганд нэмэр өгдөг.
Хүүхдүүд хамтарч зохиож, бүтээдэг
Хүүхдүүдийн бүтээсэн хонин сүрэг
Монгол ардын “Бэтгэлжин бор бялзуухай” үлгэрийн баатруудыг өөрсдөө бүтээж тоглож байгаа нь
Хүүхдүүд өөрсдийн хийсэн наадгайдаа хамгаас илүү хайртай
Баянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн багш Б.Ишмаа