Хүүхэд өөрөө хөгжих, тоглох орчин
Цэцэрлэгийнхээ үзэл баримтлалд тулгуурлан манай багш нар өөрийн бүлгийн сургалт-үйл ажиллагааны төвүүдийг бүтээлчээр өөрчлөн хувиргаж, баяжуулан шинэчиллээ. Шинээр ч бас төвүүдийг бий болгосон.
- Байгаль, танин мэдэхүйн төв
- “Дэлгүүр” сэдэвт тоглоомын төв
- Хүүхдийн амрах агшин буюу номын төв
- Бяцхан гал тогоо
- Спорт, урлагийн төв
- “Үсчин” буюу “Эмч” сэдэвт тоглоомын төв
- Хүүхэлдэйн театр
- Хөвгүүдийн төв
- Охидын төв гэх мэт төвүүдийг шинэчлэн байгуулсан.
Энэ төвүүдээрээ бид хүүхдэд орчноосоо өөрөө хөгжих боломжийг олгож, сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Хүүхэд тоглонгоо орчноосоо суралцаж, өөрөө хийж гүйцэтгэж, өөрийн сонголтоор чөлөөтэй, хүссэн үйл ажиллагаандаа оролцдог болсон. Багш бол чиглүүлж туслах, дэмжих, урам өгөх үүрэгтэй ажилаж байна.
Хүүхдүүд өглөө ирээд бүлэгт байгаа төвүүд дээр өөрсдийн сонголтын дагуу ажилладаг. Хүүхэд дуртай аль нэг төвийг сонгоод, сонголтын самбарт өөрийн таних тэмдгийг байрлуулна. Нэг төвд ажиллах хүүхдийн тоо хязгаартай тул тоо нь гүйцсэн тохиолдолд дараагийн төвийг сонгоно.
Хүүхэд өөрийн дуртай нэг төв дээр олон удаа тоглох хүсэлтэй байдаг тул багш нар хүүхдийг ажиглаж өөр төв дээр ажиллахыг санал болгож /сонирхолтой байдлаар/ аль болох бүх төв дээр тоглож хөгжих боломжийг олгодог. Орчноо ингэж бүрдүүлснээр хүүхэд нэг бүр хөгжихөөс гадна багш нарт ажиглалт хийж, хүүхдээ судлах боломж гарч байна.
Цаашдаа судалгаан дээр үндэслэн орчноо улам баяжуулан, шинэчилж өргөжүүлэх болно.
Жишээлбэл, “Дэлгүүр” сэдэвт тоглоомын төвд нэг удаа “Гэр ахуйн барааны дэлгүүр” болгож орчныг өөрчлөхөд, дараагийн удаа “Хүнсний дэлгүүр” болгох гэх мэт.
Бидний сургалтын орчин ийнхүү өөрчлөгдөн шинэчлэгдсэнээр хүүхдүүдийн цэцэрлэгтээ ирэх сонирхол нь улам нэмэгдсэн. Мөн эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байгаа нь харагдаж байна.Тэдний тусалж дэмжих нь өдрөөс өдөрт нэмэгдэж, хүүхдүүдийнхээ төлөө гэсэн эерэг хандлага төлөвшиж байна. Багш нар ч ажиллах урам зоригтой, эрч хүч нь нэмэгдсэн.
Ахлах “Б” бүлгийн байгаль, танин мэдэхүйн төвд
хүүхдүүд ус хэмжин саванд юүлж тоглож байна.
Ахлах” Б” бүлгийн байгаль, танин мэдэхүйн төв
Бэлтгэл “В” бүлгийн байгаль, танин мэдэхүйн төв
Дунд “А” бүлгийн байгаль, танин мэдэхүйн төв
Дунд “В” бүлгийн байгаль, танин мэдэхүйн төв
Бэлтгэл “Г” бүлгийн хүүхдүүдийн тоглоомын төв
Дунд “В” бүлгийн хүүхдүүд “Дэлгүүр” болж тоглож байгаа нь
Дунд “Б” бүлгийн хүүхдүүд “Дэлгүүр” болж тоглож байгаа нь
Бэлтгэл “Б” бүлгийн хүүхдүүд “Дэлгүүр” болж тоглож байгаа нь
Бага “Г” бүлгийн хүүхдүүд “Дэлгүүр” болж тоглож байгаа нь
Бага “А” бүлгийн хүүхдүүдийн амрах төв
Бага “Б” бүлгийн хүүхдүүдийн номын төв ба амрах төв
Ахлах “В” бүлгийн хүүхдүүдийн ном үзэх амрах төв
Бэлтгэл “Б” бүлгийн хүүхдүүдийн номын төв ба амрах төв
Бага “А” бүлгийн хүүхдүүдийн номын төв нь шатан дээр байгаа.
Харин доор нь хүүхдийн амрах төвийг хийсэн.
Дунд “Б” бүлгийн номын төвийг хүүхдийн түвшинд тохирсон байшин хэлбэрээр хийсэн.
Ахлах “В” бүлгийн хүүхдүүд бүлгийнхээ бяцхан гал тогоонд тоглонгоо хөгжиж байна.
Дунд “Б” бүлгийн охидууд бүлгийнхээ бяцхан гал тогоонд
Бэлтгэл “А” бүлгийн спортын төв
Дунд “А” бүлгийн спортын төвд хүүхдүүд тоглож байна.
Ахлах “А” бүлгийн охидууд “Үсчин” төвд тоглож байна.
Бэлтгэл “Г” бүлгийн хүүхэлдэйн театрын төв
Бага “Б” бүлгийн хүүхэлдэйн театрын төв
Дунд “В” бүлгийн хүүхэлдэйн театрын төв
Бэлтгэл “Г” бүлгийн сургалтын орчин
Дунд бүлгийн хүүхдүүд нүхэнд үдээс хэлхэн тоглож байна.
Багш нар нь хийсэн.Энэ нь хүүхдийн танин мэдэхүй болон
гар хурууны булчинг хөгжүүлэхэд тустай.
Ахлах “Б” бүлэг. Багшийн хэлсэн тоог олжнэг хөл дээрээ үсэрч байна. Суурийг багш нар өөрсдөө оёж хийсэн.
Хүүхдийн гарын булчин хөгжүүлэх зорилготой, хүүхэд олон хувилбартайгаар ажиллах хөдөлгөөнт самбарууд. Хүүхдүүд энд тоглох их дуртай.
Ундааны савны эргэдэг бөглөөг ашиглан хийсэн танин мэдэхүйн самбар. Өнгө, тоо, хэлбэр дүрстэй танилцуулж болно.
Цэцэрлэгийн коридорт байрлуулсан “Утсаар яръя” тоглоомоор хүүхэд өөртөө шаардлагатай утасны дугаарыг мэддэг болно.Жишээ нь: Ээж, аав болон багшийн дугаар, гал команд, цагдаа, эмнэлэгийн дугаарыг залгаж тоглоно.
Ахлах “А” бүлгийн хүүхдүүд олон хэрэглэгдэхүүн ашиглаж гадаргуу үүсгэн зурж байна.
Модоор хийсэн самбарт хүүхдүүд ажиллаж байна.
Гэрэлт самбар нь хүүхдийг зурах аргад сургахаас гадна, сонирхолтой байдлаар зурах хүслийг төрүүлнэ. Амархан арилгаж дахин зурдгаараа онцлогтой.
Кашан самбарт Кашны доор хар цаас дэвсэж өгснөөр зурсан зураг тод харагдана. Элс ба кашан самбарыг зураг зурахаас гадна орон зайн баримжаа олгоход ашиглаж болно.
Гурилан зуурмаг ба элсээр хэв гаргадаг тоглоом, хөвдөг тоглоом,
томруулдаг шил гэх мэт олон зүйлийг сургалтандаа өргөн ашигладаг.
Хүүхдийн төрөл бүрийн чадварыг хөгжүүлэхийн тулд олон төрлийн зөөлөн номнуудыг хийсэн. Зөөлөн номоор хүүхэд хүрч мэдрэхээс гадна хүүхдийн сонирхлыг татсан үзэх дуртай ном нь байдаг. Хүүхдийн гарын булчин хөгжүүлэх үдэх, наах, товчлох, оломлох, конопдох гэх мэт үйлдэлтэй тоглоомыг хийсэн.
Хүүхдийн цэцэрлэгтээ болон ангидаа мөрдөх дүрэмнээс...
Манай цэцэрлэгийн хүүхдүүд нь ангидаа болон цэцэрлэгтээ мөрдөх 9-н дүрэмтэй. Дүрмээ хүүхдүүдийн дуртай Маша, Миша үлгэрийн зургаар зохиомжилж хийн цэцэрлэгийнхээ коридороор болон ангиудаар хүүхдийн түвшинд байрлуулсан байдаг.
Энэ нь хүүхдийг дэг журамтай, хувийн эмх цэгцтэй болгохоос гадна нийгэмшихүйн эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой.
Хүүхдүүдийн шатаар явахдаа мөрдөх дүрэмнээс...
Хүүхдүүдийн шатаар явахдаа мөрдөх аюулгүйн 10-н дүрмийг зохиомжлон хийж, хүүхдийн түвшинд байрлуулсан. Энэ дүрэм нь хүүхэд шатаар явахдаа зөвшөөрсөн болон хориглосон тэмдгийг харж, болно- болохгүй гэсэн үйлдлийг ялгаж түүнийгээ хэрэглээ болгох ач холбогдолтой.
Мэргэжил нэгт нөхөдтэйгээ цэцэрлэгийнхээ ажил, амжилтаас хувалцсандаа таатай байна.
Дархан-Уул аймгийн 22 дугаар цэцэрлэгийн хамт олон