Гялгар уутаар хувцас хийх
Нас: 4-5 насныхан
Зорилго: Хүүхэд хэрэгцээнээс гарсан гялгар уут ашиглан төрөл бүрийн хувцас хийх
Бэлтгэсэн: Нийслэлийн СБД-ийн 42 дугаар цэцэрлэгийн багш У.Эрдэнэчимэг
Хэрэглэгдэх зүйлс: доорхи зурагт үзүүлэв
1р алхам: Эхлээд хийх гэж буй хувцасныхаа загварыг уутан дээрээ зурна.
2р алхам: Зурсан хувцсаа хайчилж авна.
3р алхам: Ингээд хайчилсан хувцас бэлэн боллоо. Одоо бүгдээрээ чимэглэцгээе.
4р алхам: Өнгийн цаасан дээр өнгө өнгийн цэцэг зурж, хайчилж чимэглэж болно. Мөн бэлэн дүрс, цэцгийг хайчилж аваад чимэглэл хийж болно.
5р алхам: Хайчилсан цэцгээ хувцсан дээрээ наана.
Ингээд уутаар хийсэн хувцас бэлэн боллоо. Уутаар олон янзын гоёлын даашинз болон малгай, цамц зэргийг хийж болно.