Сургалтын орчин: Орхон аймгийн X цэцэрлэг

Орхон аймгийн X цэцэрлэг  

“СӨБ-ийн чанарын шинэчлэл-Түшиц цэцэрлэг”  

Зөвлөмж: Орчноо хэрхэн бүрдүүлэх

  • Бүлгийн булан, төвүүдийг хүүхдийн түвшинд байгуулах, орон зай нь хангалттай, шинэлэг хэлбэр загвартай, хөдөлгөөнийг хангалттай дэмжсэн  байх /2 давхар булан/
  • Гарын доорх материалуудыг өргөнөөр ашиглах, аюул осолгүй , хүүхдэд тав тухтай байх /Зөөврийн дэвсгэр, дугуй/
  • Бүлэг бүр бусдаас ялгагдахуйц байх , сэдэвт тоглоомыг өргөнөөр хийх /Дэлгүүр – хүнс, хувцас, утас, барилгын/
  • Сургалтын хэрэглэгдхүүнийг олон хувилбартай байлгах –Цаас  -  /сонин- өнгөтэй ,  өнгөгүй, сэтгүүл, ном / хатуу, зузаан, нимгэн, өнгийн, ус уудаг, уудаггүй гэх мэт
  • Хүүхдэд явуулах үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр явуулах- Будгийн баяр – 1 сар
  • Хүүхдийн бүтээлийг хаа сайгүй байрлуулах нь хүүхдийн “Ярилцдаг хана” – багшийн үзүүлэн болно. Багш өөрөө зурж хийх биш хүүхдээр бүтээлгэж түүнийгээ сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглана.
  • Тогтсон хэв загвар, байрлалаа эвдэж байрлуулах

Зөвлөмж: Нийтлэг

  1. Энгийн хямд төсөр, өөрт төвөггүй байдлаар ажиллахыг хичээх /үүдний самбар/
  2. Эцэг эхэд мэдээллийг нээлттэй, түргэн шуурхай өгөх /МХТ ашиглах, интернэт/
  3. Цэцэрлэг бүр хүүхдийг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлэх үзэл баримтлалаа боловсруулж, чиглэлээ тодорхойлж авах
  4. Цэцэрлэгийн ажилтан бүрийг үйл ажиллагаандаа татан оролцуулах, багаар ажиллах
  5. Бүгдийг хүүхдийн нүдээр харж, хүүхдэд зориулж, хүүхдээр бүтээлгэх нь чухал 
  6. “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө” ном сайн уншаарай.

 

 

“Хамтрагч хөгжвөл би хөгжинө, би хөгжвөл бид бүгд хөгжинө”  Багш хүүхэд хоёрыг хамтрагч гэж үзвэл багш хөгжвөл хүүхэд хөгжинө, хүүхэд хөгжвөл багш хөгжинө гэж тодорхойлжээ.    

/Вальдорфын боловсрол/