Өрөө

Амрах төвөө шинэчиллээ

Хүүхдийн тоглох, амрах хамгийн дуртай орчин бол манай ангийн “Амрах төв”. Анх хүүхдүүд маань хөнжил, гудсаа давхарлаж хураагаад Амрах төв болгон ашигладаг байсан. Хүүхдийн хөнжил, гудсыг тус тусад нь уутанд хийж буйдан болгон ашигладаг болсноор Амрах төв маань илүү тав тухтай боллоо. 

Орны өрөөгөө “Урлангийн өрөө” болголоо

Цэцэрлэгүүдэд хүүхдийн ор хураадаг харанхуй өрөө байдаг. Бид ангиудынхаа энэхүү орны өрөөг хамтын хүчээр хувирган тохижуулж, хүүхдийн “Урлангийн өрөө” байгуулсан нь цэцэрлэгийн үзэл баримтлалтай нягт уялдаатайн дээр, хүүхдүүдийн байх дуртай, сонирхолтой өрөө болж чадсан.

Хувцасны дэлгүүр

“Хувцасны дэлгүүр” сэдэвт тоглоомоор тоглоход  хүүхэд бусадтай санаа бодлоо хуваалцах, харилцах, тоо тооллын анхны мэдэгдэхүүн эзэмших, гар, хурууных нь хөдөлгөөн, эв дүй сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой. 

Хүн бүр хүчин чармайлт гаргасан

Хүүхэд хөгжиж, төлөвших таатай орчин бүрдүүлэхийн тулд манай хамт олон өөр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулан бүтээлчээр ажиллаж байна. Цэцэрлэгийнхээ сургалтын орчинг бүрдүүлэхдээ бид дараах зүйлсийг анхаарч ажилласан. Үүнд:
  • Хүүхдийн насны онцлогт тохирсон байх

Хуудаснууд