Хүмүүжил сургалт, асаргаа

Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ?

Үр дүнгийн үнэлгээ гэж тодорхой цаг хугацааны дараа хүүхэд хэр сурч, хөгжиж төлөвшнийг олон эх сурвалжаас цуглуулсан баримтуудаас "нэгтгэн дүгнэх" үйл явц. Энэхүү үнэлгээ нь суралцах үйлд чиглэх бус, харин сурсан байдлын үнэлгээ юм.

 

Клара, надад ярь даа

ХБНГУ-ын Ахерны цэцэрлэгийн багш Улрике Долл (Ulrike Doll)-ын 5 настай Кларатай хийсэн ярилцлагатай танилцана уу. Клара 30 км/цаг хурдтай явах тэмдэг бариад, жолооч нарын хурдыг бууруулахыг хүсч байлаа. Тэрбээр багштайгаа ярилцсанаар муу зүүднийхээ эсрэг юу хийж чадахаа олж мэдэв.

 

Явцын үнэлгээ гэж юу вэ?

Явцын үнэлгээ нь багшид хүүхдийн суралцахуйн хэрэгцээ, бэрхшээлийг тодорхойлоход туслахаас гадна хүүхэд бүрийн сул, давуу талыг олж мэдэх боломж олгодог. Энэхүү үнэлгээ нь бага насны хүүхдэд чанартай боловсрол олгох суурь дэвсгэр нь юм.

 

Бага насны хүүхдийг үнэлэхдээ юуг анхаарах вэ?

Багш ажиглалт хийхдээ юун түрүүнд хүүхэд тухайн үйлийг гүйцэтгэхдээ дуртай/дургүй байна уу, ямар арга замаар гүйцэтгэж байна, хэр зэрэг зүтгэл чармайлт гаргаж байна гэх мэт үйл явцад нь анхаарлаа төвлөрүүлнэ.  

Таны хүүхэд цэцэрлэгт юу сурдаг вэ?

Улс орнуудын бага насны хүүхдийн суралцахуйн чиглэлүүд олон, цөөн янз бүр ч бидний уламжлан хэрэгжүүлж ирсэн Хөдөлгөөн, эрүүл мэнд, Хэл яриа, Байгаль, нийгмийн орчин, Математикийн энгийн төсөөлөл, Хөгжим, дүрслэх урлаг, Нийгэмшихүй гэсэн суралцахуйн чиглэлүүд ерөнхийдөө түгээмэл байдаг.

 

Хуудаснууд