Шоогоор тоглоё

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэгийн ангийнхаа хүүхдүүдтэй хамтран шоо урлаж, түүгээр тоглосноор ямар үр дүнд хүрсэнтэй танилцана уу. Эхлээд шоогоо хэрхэн урлан бүтээснийг харууллаа.

Хэрэглэгдэх зүйлс

  1. Хэрэглэхгүй болсон зузаавтар картонон хайрцаг
  2. Шоон дээр наах хэвлэмэл эсвэл зурсан зураг
  3. Хайч
  4. Цавуу
  5. Будаг бийр эсвэл эсгий бал

 

Шоо бүтээх аргачлал

1. Шоогоо ямар сэдвээр (ямар зурагтай) хийхээ шийднэ. Ямар ч сэдэвтэй байж болно. Гэхдээ тухайн үед ямар сэдвийн хүрээнд ажиллаж байгаатайгаа уялдуулбал сайн. Зургийг урьдчилан зурж бэлтгэх буюу хэвлэмэл зураг ашиглаж болно.

2. Нэг том шоо 8 жижиг шооноос бүрдэх тул эхлээд ижил хэмжээтэй 8 жижиг шоо бэлтгэнэ. Үүнд зузаавтар картон цаас ашиглана.

 

3. Бэлтгэсэн жижиг шоонуудаа 2 эгнээгээр байрлуулна.  Шоо бүх талаараа эргэх учраас тал бүрийн зургийг жижиг шоо бүрд таарахаар тохирох байрлалаар нь шоонууд дээрээ наана.

 

4. Жижиг шоонуудаа хооронд нь нийлүүлж наана.

              а) Сумаар заасан 2 ирмэгийг хооронд нь наана

            б) Эхний эгнээнд байгаа шоог дээш босгон, сумаар заасан ирмэгүүдийг наана.

 

            в) Хоёр дахь эгнээний шоог сум заасан хэсгээр хооронд нь наана.

 

            г) Шоогоо эхний байрлалаас бүтэн эргүүлэн эсрэг талын ирмэгийг нийлүүлж наана.

 

Аль бүлгийн хүүхдэд зориулан шоо хийх гэж байгаагаас хамааран хүүхдийнхээ насанд тохирсон зургийг сонгоно. Зургийг шоогоо бүтээж бий болгосны дараа наасан ч болно.

Хүүхдийн шоо бүтээж буй үйл явцаас

 

Үргэлжлэл бий.

Дараагийн удаа бүтээсэн шоогоо суралцахуйн чиглэлүүдээр хэрхэн ашиглаж болох болон хүүхдүүд шоогоороо хэрхэн тоглосныг ажиглаж, баримтжуулснаа танилцуулна.

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Чулуунчимэг