Багш ангийнхаа нийт хүүхдийг нарийн ажиглаж баримтжуулснаар аль нэг хүүхдэд ямар нэг хөгжлийн бэрхшээл байвал түүнийг эрт илрүүлэх алхмыг хийж, зарим дэмжлэг туслалцаа үзүүлж чадна.

Чөлөөт ажиглалт бол цэцэрлэгт явагддаг хамгийн түгээмэл ажиглалт. Энэ нь урьдчилан тодорхойлсон шалгуур буюу тодорхой чиглэл, асуултын дагуу явагдахгүй. Хүүхдийн зарим зан үйл, үйл явдлыг зөвхөн чөлөөт ажиглалтаар л олж илрүүлэх боломжтой.

Сургуулийн өмнөх боловсролын багш нарт явцын үнэлгээгээний явцад ажиглалтын тэмдэглэлүүд, фото зураг, хяналтын хуудсын тэмдэглэгээ, хүүхдийн бүтээлүүд, эцэг эхээс өгсөн мэдээлэл гэх мэт тухайн хүүхдийн суралцаж буй байдал, хөгжил төлөвшлийн талаар олон мэдээлэл цуглардаг.

Багшийн өдөр тутам болон аль нэг сэдвийн хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаануудын зарим нь сонирхолтой, өгөөжтэй байдаг ч зарим нь санасанд хүрдэггүй.

Бага насныхныг бодитой үнэлэхийн тулд анхаарах зарим зүйлийг дурдъя.

Тэд их зүйлийг мэддэг, чаддаг

Элсний талбай өөөрсдөө байгуулах санаанууд

Хүүхэд элсээр тоглох дуртай. Халуун дулааны улиралд элсэн дээр тоглосноор хүүхдийн бие эрүүлжиж чийрэгжинэ. Тоглох явцдаа тэд санаа бодлоо солилцож, зохицон харилцана, юу бүтээхээ шийднэ. Хашаандаа эсвэл зусландаа багачууддаа зориулан элсээр тоглох талбай хэрхэн өөрсдөө байгуулж болох санаануудыг харууллаа.

 

Хүүхдэд өвлүүлэх сайн зан чанарууд

Таны хүүхдийн багаасаа эзэмших шаардлагатай дараах зан чанар нь тэдэнд ёс суртахууны мэдрэмж бий болгож, сайн хүн болох суурийг тавина. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэл зүрхэнд шингэх ёс суртахууны үнэт зүйлсийн эш үндэс болно. Багш нар гэхээсээ илүү эцэг эх өдөр тутмын амьдралдаа зан чанар бүрийг хүүхдийнхээ нүдэн дээр үг, үйлдлээрээ харуулж, үлгэрлэж байх нь чухал.

 

 

Ямар эх оронтой, юуны төлөө амьдрахаа ТЭД мэддэг болж өсөж байна

Хүүхдүүдийн хувьд үнээ саах, тугал татах, эмээл, чөдөртэй харьцах гэх мэт үндэсний ёс заншил, өв уламжлалыг зарим томчуудаас ч илүү мэддэг болжээ. Тэд багш нарынхаа сэтгэл гаргаж урласан сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан монгол ахуй, соёлоо танин мэдэж буй нь энэ юм.

 

СӨБ-ын зорилго хүүхдийг сургуульд бэлтгэхэд орших уу?

Хамгийн гол нь сургуульд суралцахад  хүүхдийн бусдын дунд байх нийгэмшихүйн чадвар гол байрыг эзэлнэ: Хүүхэд магтуулахгүй эсвэл анхаарлын төвд байхгүй тохиолдолд тэсвэрлэж чадах уу?  Тэрбээр  зөрчилдөх, алдаа гаргах үедээ тэсч давж гарч чадах уу? Хүүхэд хичээлийн явцад төвлөрч, бие даан ажиллаж чадах уу?

 

Хэр хэмжээгээр идэхээ өөрөө шийдэх

Хойч үеэ идэвхтэй, оролцоотой иргэн болгон төлөвшүүлэхийн тулд тэдэнтэй бага балчраас нь эхлэн ажиллах шаардлагатай ажээ.  ХБНГУ-д яслийн хүүхдийн оролцоог багш нар хэрхэн ханган ажиллаж байгаад нэгэн судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнгийн талаарх ярилцлагатай танилцана уу.

Хуудаснууд