Ээж аав нарт

Хүүхэд өөрөө суралцдаг уу эсвэл томчууд тэднийг сургадаг уу?

Манай цэцэрлэгийн багш нар “хүүхдэд их л зүйлийг зааж байвал сайн” гэсэн хуучин хандлагаасаа салахыг хичээсээр  байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд гарсан нэгэн материал (1)-ыг нийтэллээ. 

Тууштай байх нь хүмүүжлийн сайн арга

Хүүхэд бол ээж аав нарын гэрэл гэгээ, баяр баясгалан. Гэхдээ хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг амаргүй даваа. Хүүхэд хүмүүжүүлэх ямар сайн арга байдаг юм бол? Энэ асуултад хариулахын тулд эхлээд нэгэн ишлэл авъя. “Би эцэг эхчүүдтэй ажиллах явцдаа шинэ шинэ нээлттэй тулгарч байсан.

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

Эрх тэгш орчинд хүүхэд шударга үнэнийг эрхэмлэдэг.  Анхаарал халамжаар дүүрэн амьдралд хүүхэд хүндэлж сурдаг. Амгалан тайван амьдралд хүүхэд өөртөө болон бусдад итгэж сурдаг. Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд амьдралын сайхныг мэдэрдэг                                         

Сүлд модны чимэглэл хийх

Шинэ жилийн уур амьсгал орж байна. Багш, ээж аавууд ч мөн хүүхэдтэйгээ хамт шинэ жилийн чимэглэл урлаж, сүлд модоо чимэглэж болно. Өөрийн хийсэн зүйлс хэзээ ч үнэ цэнэтэй. Иймд бид сайтдаа сүлд модны чимэглэл урлах цуврал материал тавих болно. Та бүхэн хийгээд үзээрэй.

Цайр, магни таны дархлааг дэмжинэ

Үүний өмнөх “Корона вирусаас сэргийлэх 10 зөвлөгөө” хэмээх мэдээлэлд хүн бүрийн хийж хэрэгжүүлж болохоор энгийн зөвлөгөөнүүд бий. Харин түүн дотор эргэлзээтэй байж болох “Цайр, магнийн хэрэглээг хангах” гэсэн нэгэн зөвлөгөөг тодруулж, эдгээр эрдэс бодисын ач холбогдол, ямар хүнсэнд илүү агуулагддагыг танилцуулъя.

Шинэ жилд зориулан хаалганы чимэглэл хийх

Ээж аав, багш та бүхэнд хүүхдүүдтэйгээ хамтран өрөө тасалгаа, сүлд модоо чимэглэхэд зориулан Дархан-Уул аймгийн 18 дугаар цэцэрлэгийн багш Ж.Цэцэгээ өөрийн санаачилсан чимэглэлээ танилцуулж байна. Өөрөө бүтээсэн зүйл танд болон ялангуяа хүүхдэд тань ямагт үнэ цэнэтэй байх болно.

Эрчилсэн цаасаар цэцэг хийх

Өргөн, нарийн цаасыг мушгиж эрчлээд сүлжих, нэхэх, уяж зангидах зэргээр урлан бүтээх үйлд ашиглаж болно. Эрчилсэн цаас нь нэлээд бөх байдаг тул бүлээн усанд угааж болдог. Үүнийг бөс даавууны будгаар будна. Эрчилсэнцаасаар цэцэг хийх нэг аргыг харуулъя. 

Хуудаснууд