Хүмүүжил сургалт, асаргаа

Эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам

Ярилцлага нь бие биеэсээ зай барихад хүргэхгүй, ярилцлагын дараа аль аль нь сэтгэл ханамжтай үлдэх, цаашдаа тухайн хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх үр дагавартай байх нь чухал.  Багш нартаа эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам [1]-ыг орчуулан хүргэж байна.  

Бидний бүтээсэн “Моносхон” номын сан

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгийн  хамт олон бид хүүхдийг номонд дуртай болгох, тэдэнд  хүссэн үедээ номтой танилцаж, ном хэрэглэх,  сонсож, ойлгосноо бусдад ярих боломж олгохоор хүүхдийн номын сан байгууллаа.

Хүүхдийг шүрээр хөгжүүлэх арга зүй

Хүүхдийг шүрээр тоглуулж, хөгжүүлэх арга зүйг би (Дундговь аймгийн 7 дугаар цэцэрлэгийн багш Л.Орхонтуул) 2014 оноос анх туршиж, хэрэгжүүлж эхэлсэн. Одоо шүрээр дүрс, хэмнэл үүсгэх, энгийн хөгжмийн зэмсэг, чийрэгжүүлэх зам хийх, шүр зурах, урлаж бүтээх зэргээр хүүхдэд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэгт тогтмол явагддаг үйл ажиллагааны төлөвлөлт

Олон багш цэцэрлэгт бичиг цаасны ажил их байна гэж гомдоллодог. Иймд багшийн хөтлөх бичиг цаасыг ажлын чанарыг нь бууруулахгүйгээр хэрхэн багасгах вэ? Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн нэгэн туршлагатай танилцана уу.

Түмэн шагайн баяр

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн "Шагай" дэд хөтөлбөр нь хүүхэд бүрд хүртээжтэй, тэдний сонирхол, нас сэтгэхүйд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээж баяжуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах зорилготой. Бид шагайгаар хийсэн 55 төрлийн 288 сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон.

Хуудаснууд