Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо
Дэлхийн 2-р дайнаас өнөө үе хүртэл: Мерит ба үнэт зүйлсийг чухалчлах нь
Дэлхийн 2-р дайны дараа Америкийн эзлэлт дор Япон нь заавал эзэмших 9 жилийн боловсролтой болж, хэрэгцээтэй сурагчдад санхүүгийн тусламж олгож, ахлах сургууль төгссөн бүх сурагчид коллежийн элсэлтийн шалгалт өгөх боломж олгов (Зураг 1). Үүнээс өмнө зөвхөн хязгаарлагдмал тооны тусгай ахлах сургууль төгсөгчид тэдгээр шалгалтыг өгөх боломжтой байсан юм. Үүний зэрэгцээ эдгээр бодлого өмнө нь эхлүүлээд байсан дээд зэргийн меритократ тогтолцоо руу чиглэсэн Японы хүчин чармайлтад улам бүр түлхэц болсон байна.
Зураг 1: Японы боловсролын тогтолцоо
Нас |
Анги |
|
|
|||
3-4 |
|
СӨБ |
Тусгай боловсрол |
|||
4-5 |
|
|||||
5-6 |
|
|||||
6-7 |
1 |
Бага сургууль |
||||
7-8 |
2 |
|||||
8-9 |
3 |
|||||
9-10 |
4 |
|||||
10-11 |
5 |
|||||
11-12 |
6 |
|||||
12-13 |
1 |
Дунд сургууль (Зайлшгүй эзэмшинэ)
Ахлах сургууль |
|
|||
13-14 |
2 |
|||||
14-15 |
3 |
|||||
15-16 |
1 |
Технологийн коллеж |
||||
16-17 |
2 |
|||||
17-18 |
3 |
|||||
18-19 |
|
Их сургууль-Төгсөлтийн өмнөх шат |
Тусгайлсан дээд боловсол |
Коллеж, Мэргэжлийн сургууль |
|
|
19-20 |
Дэд |
|||||
20-21 |
|
|
||||
21-22 |
Бакалавр |
|||||
22-23 |
|
Их сурууль-Магистр |
||||
23-24 |
Магистр |
|||||
24-25 |
|
Их сургууль-Ph.D |
Хүн эмнэлэг |
|||
25-26 |
|
Мал эмнэлэг |
||||
26-27 |
Ph.D |
Шүд |
||||
27-28 |
Ph.D |
Эм зүй |
Өмнө тэмдэглэн өгүүлсэнчлэн хүмүүсийг амьдралын сорилтын өмнө аваачих Японы газарзүйн орчин, амьдралын нөхцөл нь хувь хүнээс илүүтэйгээр хамтын сайн сайхан, хамтын эв зохицолыг илүүд үздэг үнэт зүйлсийг бий болгосон байж мэдэх юм. Бүлгийн төлөө бүхнээ зориулах хайранд булагдсан мэдрэмжийг “ва” гэж нэрлэнэ. Энэ нь Японы нийгэмд туйлын чухал ойлголт юм. Аз жаргалд амин чухал “ва”-г амьдралын шат бүхэнд олж авахыг хичээдэг байна: эхлээд ээжийнхээ хамтаар, улмаар бусад гэр бүлийн гишүүдтэй, сургууль, коллежийн найз нөхөдтэй, ажлын газрын нөхөд, дээд тушаалын хүмүүстэй хамт “ва”-г олохыг хичээнэ.