Саки нохой
Үг, Ая: С.Батболд
Өглөө босоод хамтдаа зугаална
Өдөржин тоглож надтай бүжиглэнэ
Миний хөөрхөн нохой Саки
Чи миний дотны минь найз
Түрлэг:
Саки, Саки чи бүжиглээрэй
Саки Саки дуулаарай
Саки суу, Саки хэвт, Саки бос
Саки чи ухаантай сайн нохой
Хонхны дуугаар хов хов хуцна
Хөлийн чимээнд чих нь сортолзоно
Миний хайртай нохой Саки
Чи миний дотны минь найз
Түрлэг:
Хөлөө өргөөд хүнтэй мэндэлнэ
Хөгжим сонсоод хамтдаа дуулна
Миний үнэнч нохой Саки
Чи миний дотны минь найз
Түрлэг:
Нийслэлийн 46 дугаар цэцэрлэгийн багш Г.Алтангэрэл